НАСАА НЭМЖ ҮРДЭЭ ЭРХЛЭЭРЭЙ ЭЭЖ МИНЬ

2019-11-14  

Талын анхилам цэцгийг тасар ч хагдартал зовоож төрсөн би

Танхил сайхан биеийг нь урж тасдаж төрсөн

Өнгө ялдам цэцгийг өмөрч хагдартал зовоож төрсөн

Өөдөсхөн жаахан намайгаа хараад, өвдсөн зовсоноо ч мартсан ээж минь

Эрээнтэй бараатай хорвоод, эндүүрч таныг дуудаагүй

Энэ олдсон насанд минь, элэг зүрхнээс салаагүй

Буруутай зөвтэй хорвоод будилж сөхөрч явсанч,  бурхан сэтгэлтэй ээжээсээ богинохон гэсэн холдож үзүүгүй

Дандаа сэтгэлээс уяаатай явдаг, даруухан төрсөн сайхан ээж

Давхараат алаг нүднээс нь гэрэл цацарсан уяхан ээж

Гомдоож байсныг минь уучилж чаддаг

Голын урсгал шиг тунгалаг ээж

Намайг төрүүлсэндээ баярлаж явдаг, намхан бор монгол бүсгүй миний ээж

 

Э.Сувд-Эрдэнэ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?