ЭНЭ НИЙГЭМД ХҮН БҮРИЙН ЗААВАЛ ҮЗЭХ ЁСТОЙ КИНО

2019-11-14  

Сүүлийн арав орчим жилийн хугацаанд хийц тавилт, агуулга санаа, хэлбэр жанраараа үсрэнгүй хөгжилд хүрсэн Солонгосийн кино урлагийн сор бүтээл болох 2019 оны "Шимэгч" уран сайхны киног үзэгч та бүхэнд санал болгож байна. Уг уран сайхны киног Солонгос улсад нээлтээ хийхээс өмнө 192 оронд борлуулж чадсан уг бүтээлийн агуулга санаа, зохиол, хийц хэр үнэ цэнэтэй болохыг харуулсан явдал байлаа.  Өмнөд Солонгосын найруулагч Бун Жун Уны “Шимэгч” кино тавдугаар сард Каннын кино наадмын дээд шагнал “Алтан дал мод”-ыг хүртэж, тэрбээр тус нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны солонгос найруулагч болсон билээ. Нээлтээ хийсэн даруйдаа кино шүүмжлэгч, үзэгчдээс өндөр үнэлэлт авч, шуугиан тарьсан “Шимэгч” кино дахин нэг дээд амжилтыг нээлт хийсэн ондоо багтаан хүртлээ. 

Variety болон Box Office Mojo сайтын мэдээлснээр, АНУ, Канадын кино театруудад өнгөрсөн аравдугаар сарын 11-нд нээлтээ хийсэн тус бүтээл одоогийн байдлаар дотоодын зах зээлээс 11.3 сая доллар, олон улсаас 95.6 сая доллар, нийтдээ 106.9 сая долларын ашиг олж, 2019 онд олон улсын зах зээлээс хамгийн их орлого олсон гадаад кино болоод байна. 

Уг уран сайхны киноноос та өнөөгийн нийгэм, хүн төрөлхтний мөн чанарын хамгийн доод туйлийг ч өөрийн нүдээр харах боломжтой юм. Нэг л үйл явдал бүхий зохиолоор маш олон санааг дугарч чадсанаараа уг уран бүтээл тун шинэлэг байгаа билээ. 

Сонирхуулахад, кино шүүмжлэгчид  “Шимэгч” киног Оскарын шилдэг бүтээл, шилдэг найруулагчийн номинацид нэр дэвшиж магадгүй хэмээн таамаглаж байна. 

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?