НЭГЭН ЖАРНЫГ ХАМТДАА ТУУЛСАН БУУРЛУУД

2019-11-15  

Дархан аварга Г.Өсөхбаяр дөрвөн эгч, харцага дүүгийнхээ хамт аав Ц.Гэлэгжамцын 85,  ээж Ж.Насантогтохын 80 насны ой, тэднийхээ ханилан амьдарч нэгэн жарныг туулсан 60 жилийн ойг тэмдэглэсэн байна.
Арын сайхан хангай шигээ түшигтэй сайхан буурлуудыг  хүндэтгэж  нутгийн ах дүүс,  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Г.Тэмүүлэн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, “Бридж” группыг үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг, бөхийн зүтгэлтэн МУ-ын гавьяат дасгалжуулагч Ч.Дамдиншарав, улсын гарьд Д.Рагчаа, Улсын заан Д.Хишигдорж, Улсын заан Б.Сайнбаяр нарын зэрэг бөхчүүд хүрэлцэн ирж баяр хүргэлээ.
Аав ээжийнхээ нэгэн жарны амьдралын их түүх, ураг удам, монгол гэр бүлийн ариун нандин чанар, үнэ цэнийн тухай дархан аварга Г.Өсөхбаяр болон охид нь танилцуулж, урлаг соёлын алдартан гавьяатнууд дуу хуурын дээж, бүжгийн цоморлигоор мэндчилгээ дэвшүүлэв.
Үртэй хүн жаргаж, үндэстэй мод дэлгэрдгийн адилаар үр ач, зээ, зээнцэр, ачинцар гээд энэ өнөр өтгөн гэр бүлийн бага балчирууд нь хоёр буурайдаа хүндэтгэл үзүүлж, найрыг хѳгжѳѳлѳѳ.
Япон улсын сумо бөхийн дэвжээнд хүч үзэж яваа, дархан аварга Г.Өсөхбаяр, харцага Г.Батбаяр нарын хөвгүүд ч техник технологийн дэвшлийн ачаар өвөө,  эмээдээ интернэтээр  мэндчилгээ дэвшүүлснийг найранд цугласан олон  дэлгэцээр  хүлээн авсан байна. Хоёр бууралд зориулж шүлэг холбосныг тѳгсгѳлд нь толилуулья.



               Нэгэн жаран
Амьдралаа холбосон нэгэн жаран
Алаг үрсээ өсгөсөн жаран
Өвгөд дээдсээ өргөсөн жаран
Өнөр өтгөн үржсэн жаран
Алдрын титмийг залгуулсан жаран
Алдар хүндийн оргил жаран
Аварга харцага төрсөн жаран
Азтай одтой хүмүүний жаран
Төрийн сүлдэндээ залбирсан жаран
Түмэн олондоо өргөгдсөн жаран
Нэгэн зууны үүдийг сөхөн
Жаран жилийг түүчээлсэн түүх...
                                                       В.Хасбаатар

 

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
S.Baska:Г.Өсөхбаяр, Г.Батбаяр нар өвөө, эмээдээ биш аав, ээждээ мэндчилгээ дэвшүүлсэн болов уу? 2019-11-15
Ж.Энхбаяр:S.Baska Анхааралтай унш Г.Өсөхбаяр,Г.Батбаяр нарын хүүхдүүд Япон улсаас өвөө,эмээдээ мэнд дэвшүүлжээ,гэж байна. 2019-11-16
ӨБАБАРАМСАЙ:АГВААНСАМДАНГИЙН СҮХБАТ ГЭЖ БАС ДАРХАН АВРАГА уих-ийн Зарлигаар цол авсан нэгэн байдаг. эЭЖ ААВ НЬ МЭДЭЭЖ НЭР ТӨРТЭЙ ХҮМҮҮС БАЙГАА ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭХГҮЙ ХАРИН ХҮҮ СҮХБАТ ТЭР ЭРХЭМ НЭР ХҮНДИЙГ ХҮЛЭЭХ ЧАДВАРГҮЙ НЭГЭН БАЙЖЭЭ ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ОДОО ЧИНБАТ БӨХИЙН ӨРГӨӨ БОЛОН ХОЛБООГ НЬ БАЯНМӨНХ,СҮХБАТ ХОЁРТОЙ САЙТАР ЯРИЛГҮЙ ДУР МЭДЭН БАТЭРДЭНЭ АВАРГАД ТУШААЧИХДАГ ЮМ БХАЙНА СҮХБАТ ОДОО ХААШАА ХАРЖ ҮХЭХ ,ИНЭЭХ АСУУДАЛТАЙ БОЛЖ ҮЛДЛЭЭ 2019-11-17
ӨБАБАРАМСАЙ:АГВААНСАМДАНГИЙН СҮХБАТ ГЭЖ БАС ДАРХАН АВРАГА уих-ийн Зарлигаар цол авсан нэгэн байдаг. эЭЖ ААВ НЬ МЭДЭЭЖ НЭР ТӨРТЭЙ ХҮМҮҮС БАЙГАА ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭХГҮЙ ХАРИН ХҮҮ СҮХБАТ ТЭР ЭРХЭМ НЭР ХҮНДИЙГ ХҮЛЭЭХ ЧАДВАРГҮЙ НЭГЭН БАЙЖЭЭ ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ОДОО ЧИНБАТ БӨХИЙН ӨРГӨӨ БОЛОН ХОЛБООГ НЬ БАЯНМӨНХ,СҮХБАТ ХОЁРТОЙ САЙТАР ЯРИЛГҮЙ ДУР МЭДЭН БАТЭРДЭНЭ АВАРГАД ТУШААЧИХДАГ ЮМ БХАЙНА СҮХБАТ ОДОО ХААШАА ХАРЖ ҮХЭХ ,ИНЭЭХ АСУУДАЛТАЙ БОЛЖ ҮЛДЛЭЭ 2019-11-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Комментатор нэвтрүүлгийн шинэ оны баярын дугаарт ямар зочин оролцуулах хүсэлтэй байна вэ?