БЭЛТГЭЛГҮЙ БЭЛГИЙН ХАРИЛЦАА НЭГ НАСНЫ ХАРУУСАЛ

2019-11-15  

Өсвөр насны сониучхан зан, хүүхэд насны гэгээн хайр, хүсэл мөрөөдөл бүгд сайхан. Гэвч өсвөр насныханд олон асуудлууд тулгардаг тэр тусмаа бэлгийн боловсрол, бэлтгэлгүй хавьтал зэрэг нь нэг насны харууслыг зүрхэнд нь тодхон үлдээдэг. Жишээлбэл: Өсвөр насныхны дунд БЗХӨ-ний халдвар авах, өвчилж буй хувь хэмжээ буурахгүй байгаа нь судалгаануудад дурдагдсан тоонуудаас харагдаж байгаа юм. БЗХӨ-нөөр өвчлөгсдийн 30-40 хувийг 15-17 насныхан эзэлж байна. Түүнчлэн жилд дунджаар 3500 гаруй охид ээж болж 20 доош насны охидын 5,3 хувь нь үр хөндүүлж байна. Энэ нь тэдэнд эрүүл мэнд, сэтгэл санааны хүндхэн хохирлыг учруулдаг билээ.Тэд өнөөдөр эрсдэлтэй бэлгийн харилцаанд орж ирээдүйн амьдралдаа хар толбо үлдээж байгаа нь сониучхан зан ,бэлгийн боловсрол дутмаг байгаагынх. Мөн эцэг эхээс тавих хараа хяналт сул хүүхэдтэйгээ энэ талаар нээлттэй ярилцаж ойлголцдоггүйтэй холбоотой гэж хэлж болно.

Тэр ч бүү хэл эрүүл мэндийн хичээл зааж байгаа багш нар бэлгийн боловсролын талаар хангалттай сайн зааж, мэдээлэл хүргэж чаддагүй нь судалгаагаар батлагдсан байна. Уг судалгаанд 130 багшийг хамруулан, “заахад хамгийн хэцүү” сэдвийг нь асуусан бөгөөд 56,9 % нь нөхөн үржихүйн эрүүл мэнд хэмээн хариулсан аж. Томчууд бид ирээдүй хойч үеийнхээ гэрэлт ирээдүйг хамгаалах үүрэгтэй билээ. Тиймээс өсвөр насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулан, бэлгийн боловсролын талаар хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцан зөв мэдээллийг хүргэх хэрэгтэй юм. Хүүхдүүд ч мөн адил аль болох эрт бэлгийн харьцаанд орохгүй байх, орсон тохиолдолд бэлгэвч болон бусад хамгаалах аргуудаас хэрэглэж занших хэрэгтэй.

 

Т.Хуншагай 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?