УГААРТАХ ЭРСДЭЛТЭЙ АЙЛ ӨРХИЙН ЗУУХЫГ ЗАСАЖ ЭХЭЛЛЭЭ

2019-11-18  

Хан-уул дүүргийн засаг даргын тамгын газраас тус хороонд оршин суугч шахмал түлш хэрэглэдэг айл өрхүүдээс сонгон  ханан пийшин,зуухны ан цав зэргийг мэргэжлийн баг ажиллуулан  засаж эхэллээ. Хан-Уул дүүрэгт шахмал түлш хэрэглэдэг есөн хорооны 21000 гаруй өрх байдгаас 741 өрхийн зуух, яндан, ханан пийшингийн битүүмжлэл муу, ан цав үүссэн, зай завсар ихтэй гэх судалгаа гарсан. Иймд эрсдэл ихтэй 190 гаруй айлын яндан, зуух, ханан пийшингийн эвдрэл гэмтлийг гэрт нь очиж засаж өгч байна.Өчигдрийн байдлаар 4 айлд үйлчилсэн.Мөн шахмал түлш хэрэглэдэг айл өрхүүдэд шахмал түлшийг зөв хэрэглэх зуухыг зөв галлах аюулгүй ажиллагааны  зааварчилгааг танилцуулсан хэмээн Хан-уул дүүргийн засаг даргын тамгын газраас мэдээллээ.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?