МАРГААШ ЭЦЭГ ЭХИЙН АЧИЙГ САНАХ ӨДӨР

2019-11-18  

Маргааш намрын адаг сарын шинийн 22-ны өдөр буюу аргын тооллын aрваннэгдүгээр сарын 19-ний өдөр. Эл өдөр нь Бурхан багшийн 33 тэнгэрийн оронд морилон эхийн ачийг хариулсан өдөр хэмээн хүндэтгэн ёслодог өдөр аж. Энэ өдөр эцэг эхийн ачийг санаж бага боловч буяны үйлд шамдан, амьтны амь таслах, хулгай хийх, худал хэлэх, хэрүүл маргаан хийх болон бусад нүгэл хилэнцийг үйлдэхгүй аль болох буяны үйлд шамдах нь зохистой гэдэг. Харин буяныг үйлдэхдээ бусдаар үйлдүүлэх тэргүүтэн олон байдгаас хамгийн дээд нь өөрийн биеэр буяныг үйлдэх нь илүү зохиолтой гэдэг ажээ.

Иймд манай хийд нь энэ өдөр эцэг эхийн ачийг хариулахын тухайд нийлж сүсэгтэн олонтойгоо хамтран үнэ төлбөргүйгээр бурханы оронд заларсан эцэг эхийнхээ хойдын буянд зориулж ерөөл унших, энэ цагт энх тунх байгаа эцэг эхээ өвчин зовлонгүй урт удаан наслахыг ерөөж Гандан Лавжаан тахил. Дүнчүүр маань хурах тул Сүсэгтэн олон та бүгдийг эцэг эхийн ачийг хариулахын тухайд тус хийдэд хүрэлцэн ирж буян хураахыг урьж байна.

Хурал номын үйл ажиллагаа нь 2019 оны 11-р сарын 19-ны өдөр 19.00 цагт Төв гандан хийдийн зүүн урд байрлах Дэчин чоён тавши сүмбэрэллин хийдэд болно. Хэдий сүсэг бишрэл үгүй та үүнийг уншиж буй ч эцэг эхийнхээ ачийг санадаг, хайрлан хүндлэдэг бол эл өдөр нүгэл үл үйлдэж, бодол сэтгэл юундаа ч сайн сайхныг бясалган, хайрт ижий аваа баярлуулан буяны үйлд шамдаарай. 

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
irgen:hynii achiig hynii hondlongiin hymyys lih sanadag baih….ger orniihon bol estoi sanahgui um bilee 2019-11-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?