МОНГОЛ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ АМЬ АВАРЧЭЭ

2019-11-19  

АНУ-аас Холбооны бүгд найрамдах Негир улс руу  онгоцон зорчиж явсан С.Цэрмаа хэмээхх монгол эмэгтэй 2019 оны 11сарын 18ны өдөр хүний амь аварчээ.Тодруулбал  тус онгоцонд зорчиж явсан 77 настай эмэгтэйн бие гэнэт муудаж ухаан алдсан байна.Энэ үеэр онгоцонд эмч сувилагч хүн байвал хүрж ирээч хэмээн тусламж хүсхэд С Цэрмаа очиж 6 цагийн турш тусламж үзүүлснээр эмэгтэй амийг аварч чаджээ. Энэ талаар С.Цэрмаа хэлэхдээ “Амьдрал дэндүү баялаг юм. Надад ийм  зүйл тохиолдоно гэж ер бодсонгүй. 77 настай эмэгтэй амьдралд эргэн ирсэнд талархаад баршгүй. Нигер гаралтай Америкийн хос эх нутагтаа зочлох гэж буй зам. Эхнэр нь онгоцонд ухаангүй болоод хэн нэгэн эмч сувилагч байвал онгоцны хойно ирээч гэсэн дуудлагаар цаг тасралтгүй хамт байж дараагийн эмч нарт хүлээлгэн өгч санаа амарлаа. Ерөөлийг харамгүй авлаа. Багш нартаа талархая. Онгоцны нисгэгч үйлчлэгч нарын талархал дунд газардлаа. "United air"-ийн аялаллын 150 ам.долларын эрхээр шагнуулав” гэжээ.

 

Т.Хуншагай 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?