“ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ-ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ ТЕЛЕВИЗИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2019-11-19  

“Эерэг өөрчлөлт – Залуучуудын оролцоо” сэдэвт телевизийн бүтээлийн уралдаан өнгөрсөн хоёр сарын хугцаанд зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулж байна.

Энэхүү уралдааны гол зорилго нь төрөөс залуучуудад үзүүлж буй үйлчилгээг сурталчлан таниулах, залуучуудыг эерэг хандлага, амьдралын зөв дадал, хэвшилд уриалах, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, тэдний өмнө тулгамдаж буй асуудлын шийдлийг тодорхойлоход оролцоог нь хангахад чиглэсэн.

Өөрөөр хэлбэл өнөөгийн залуучууд аливаа нийгмийн асуудалд зөвхөн сөрөг талаас нь биш харин эерэг өөрчлөлтийг хийх талаас нь хандаж, санал бодлоо илэрхийлэх боломжийг олгосон нь уралдааны гол онцлог болж байв. Уралдааныг Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын газраас Хэвлэлийн Хүрээлэнтэй хамтран зохион байгуулж, шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд сэтгүүлч, сэтгүүл зүйн багш, хэвлэл мэдээллийн мэргэжилтнээс бүрдсэн баг ажиллаж, оролцогчдын бүтээлд хөндсөн асуудлын ач холбогдол, үр нөлөө, мэргэжлийн хэм хэмжээг үнэлж дараах гурван бүтээлийг шалгарууллаа.

  • Тэргүүн байр: “Ийгл Ньюс” телевиз – “Бодит байдал: Нийгэмд эерэг өөрчлөлт авчирч буй залуучууд”
  • Дэд байр: “MNB World” суваг – Generation: “Treat people how you want to be treated, and never lose hope.”
  • Гуравдугаар байр: “OTV” телевиз – “Өөрсдөөсөө эхэлье” нэвтрүүлгүүд тус тус шагналт байранд оржээ.

 

“Эерэг өөрчлөлт” аяны хүрээнд зохион байгуулагдсан энэхүү уралдаан зургаан сая төгрөгийн шагналын сантай бөгөөд залуу сэтгүүлчдийг урамшуулах, залуусыг уриалж, эерэг хандлага, манлайллыг дэмжихэд чиглэсэн юм.

Тус уралдаан нь нийслэлийн “Залуучуудын амьдрах, сурч боловсрох, хөдөлмөрлөх таатай орчин бүрдсэн, хотын хөгжил,  орчин, соёл, тохижилтод залуучууд манлайлсан хот болох” зорилтын хүрээнд хэрэгжиж,  Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцогчид “Эерэг өөрчлөлт” аяныг дэмжиж гарын үсэг цуглуулсан юм.

Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын газар

Монголын Хэвлэлийн Хүрээлэн”

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?