“МОНГОЛ АРДЫН ЖАНГАР БААТАРЛАГ ТУУЛЬ”-ИЙГ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ НИЙТ НОМЫН САНГИЙН 376 САЛБАРТ ТУС БҮРТ 5 ШИРХЭГИЙГ БЭЛЭГЛЭЛЭЭ

2019-11-19  

Туулийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт, түүхч, ахмад зохиолч, Жангар, Гэсэр судлаач, Ардын аман билэгзүйч Д.Суръяа эмхэтгэн 1986 онд хэвлэхэд бэлэн болгосон байна. Тэрбээр 1910 онд Халимагт тод үсгээр хэвлэсэн 10 бүлэг, 1958 онд Өвөр Монголд хэвлэсэн 13 бүлэг зохиолыг эх болгон, Монгол Улсын олон аймаг, ястны дунд үе дамжин ирсэн тууль, үлгэр, домгийн хувилбаруудыг 60 гаруй жил судлан, 17 бүлэг, удиртгал, төгсгөл, тайлбарын хамт нэгэн боть болгон баринтаглажээ.

Тууль бэлэглэх ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцолоо. Тэрээр “Монгол Жангар” тууль нь эвтэй найртай амьдрах, нөхөрлөх, эх нутгаа хайрлах, хамгаалах, эх оронч үзэлтэй болгох зэрэг хүмүүжлийн асар их ач холбогдолтой. Туулийг номын сангуудад хүлээлгэн өгч байгаа нь өсвөр үе, хүүхэд багачууд, олон нийтийг өв соёл, уламжлал, түүх, ёс заншлаа танин мэдэх, сэргээх, бахархах, гэгээрүүлэх ажлын эхлэл гэдгийг тэмдэглэв.

Ерөнхий сайдын санаачилсан “Соён гэгээрүүлэх аян”-ы хүрээнд “ДАС ихэр” сан, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Монгол ардын Жангар баатарлаг тууль”-ийг хэвлэсэн бөгөөд цаашид англи хэл рүү хөрвүүлж, монгол зан заншил, өв соёл, уламжлал, монгол аман зохиолыг дэлхийд түгээн дэлгэрүүлэх юм.

“Монгол Жангар” тууль нь ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв”-ийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг.

 

Э.Сувд-Эрдэнэ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?