МӨНГӨӨ ХЭМНЭХ 3 ТҮРИЙВЧНИЙ АРГА МӨН ДУГТУЙТ ТӨСВИЙН АРГА

2019-11-19  

Күнзийн сургааль  Хятад үндэстний оюун сэтгэлгээний суурь болсоор ирсэн юм. Түүний зөвлөсөн мөнгөө хадгалж хуримтлуулах гурван түрийвчний арга Хятадад төдийгүй бусад улс орнуудад ч алдартай байдаг байна. Хэдэн зуун жил өнгөрсөн ч  тэд мөнгө хуримтлуулахдаа энэхүү зарчим баримталдаг хэвээрээ. Гудамж цэвэрлэгч жирийн ажилчин хүртэл дансандаа сая сая юанын хадгаламжтай байдаг нь тэдний  баримталдаг энэ философитой холбоотой юм. Ингээд та бүхэндээ 3 түрүүвчний аргыг сонирхуулая.

Нэг дэх түрийвч:  Таван юан олвол нэгийг хадгалах зарчим буюу  өөрөөр хэлбэл 5 мянган төгрөг олбол 1 мянгыг нь хадгална гэсэн үг юм. Энэ бол заавал хадгалах ухаан юм. Энэ хадгаламжинд бараг гар хүрэхгүй учраас насан туршийнх гэж үзэж болно. Нас дээр гарч тэнхэл алдахад энэ мөнгөнийхөө ачаар тэд тайван амьдарцгаадаг. Тиймээс Хятадын ахмад настнууд хамгийн баян аялагч нарын тоонд ордог ажээ.

Хоёр дах түрүүвчинд  гэнэтийн эрсдэлд зориулсан хадгаламжаа хийх  юм. Үүнийг тухайн хүний өвдөх, гэр бүлд нь гэнэтийн хэрэгцээ гарахад зарцуулдаг. Энэ хадгаламжийн ачаар амьдралын нэн чухал хуримтлал руугаа гараа хэзээ ч дүрдэггүй байна.

Гурав дахь түрийвчний арга нь хэрэгцээний хадгаламж юм. Энэ бол өдөр тутмын хэрэгцээний мөнгөө хуримтлуулах арга. Өдөр тутамдаа аар саархан худалдаа хийхдээ хүртэл өөрөөсөө “Энэ зүйл надад үнэхээр хэрэгтэй юу” гэж үргэлж асуух чухал гэнэ. Харин хэрэггүй гэж үзвэл тэрхүү мөнгөө энэ түрийвч буюу хадгаламжиндаа хийх хэрэгтэй.

Дараагийн хуримтлал үүсгэх чухал арга бол Дугтуйт төсвийн арга энэ арга нь Амеркачуудын хэрэглэдэг 5 тугтууны аргатай тун төстэй

Дугтуйн төсвийн арга нь ОРЛОГОО ЗАРЛАГЫН ДУГТУЙНУУДДАА ХУВААЖ ХИЙХ.

Та сар болгон гаргадаг зарлагуудаа бүлэглэж тухай бүр нь  дугтуй гаргана. Тэр дугтуйдаа сард зарлагадах мөнгөө хийнэ. Худалдан авалт хийхдээ, авч байгаа зүйлээ ангиллын дагуу харгалзах дугтуйн доторх мөнгөнөөсөө зарцуулална

Сарын сүүлд та дугтуйнуудад мөнгө үлдсэн байвал энэ нь таны хэмнэлт болно.  Энэ мөнгөө хуримтлуулж илүү чухал зүйлд зарцуулаарай.

 

Э.Сувд-Эрдэнэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR PRADHAN:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) WhatsApp: 157444437443 2021-06-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?