ХӨВСГӨЛ АЙМАГТ БНХАУ-ЫН ЗУРГААН ИРГЭН ХАР ТАМХИ ДАРСАН БАЙЖЭЭ

2019-11-20  

Хөвсгөл аймагт хууль бус хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 6 иргэнийг албадан гаргаж Монгол Улсад 3 жил орохыг хориглон хар тамга дарсан гэдгийг Гадаадын иргэн харьяатын газрын Хөвсгөл аймаг дахь төлөөлөгч Д.Баасандулам мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн төв болон 7 суманд  гадаадын 7 орны 44 иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Гадаадын иргэдийн дотор Америкийн 26, Бельгийн вант улсын 2, Солонгосын 6, Францын 1, БНХАУ-ын 4, Германы 3, харьяалалгүй 1 иргэн байгаа юм байна. Хамгийн ихээр оршин сууж буй америк иргэдийн дотор Энх тайвны корпусын 7 ажилтан бусад нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид болон хувийн хэргээр гэр бүлээрээ оршин сууж байгаа юм байна. Мөн энэ онд БНХАУ-ын 20 орчим иргэн Хөвсгөл аймагт хөдөлмөрлөх эрхийн визээр ирж ажилласан бөгөөд тус аймагт ирж буй гадаад иргэдэд Гадаадын иргэн харьяатын газрын Хөвсгөл аймаг дахь төлөөлөгч тогтмол хяналт тавин ажиллаж байгаа гэдгийг хэллээ. 

 

Э.Сувд-Эрдэнэ 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?