ХАЙР ДУРЛАЛЫН ТУХАЙ ШИЛДЭГ 15 ИШЛЭЛ

2019-11-20  

Хайр дурлал гэдэг  гэнэтхэн сэтгэл догдлуулж, зүрх булиглуулан, сэтгэлийн үүдийг тогшилгүй орж ирдэг хачирхалтай содон зүйл билээ. Үгээр илэрхийлэх боломжгүй хачин, сонин энэ мэдрэмжийг  суут ухаантнууд, философичид юу гэж хэлж, тайлбарласан байдгийг хамтдаа сонирхоцгооё.

1. Чи хэн нэгэнд дурлах үед хүч чадлыг мэдэрнэ. Харин чи хэн нэгнийг хайрлах үед, чи эр зоригтой болно – Lao Tzu

 2. Би чамайг сонгосон. Би чамайг сонгосоор л байх болно. Ямар ч эргэлзээгүйгээр, огтхон ч тээнэгэлзэлгүйгээр. Би үргэлж чамайг сонгох болно – Leo Christopher

 3. Би чамайг одоо хайрлаж байгаагаасаа илүү хайрлана гэж амлаж чадахгүй, учир нь маргааш би байхгүй ч байж мэднэ – Leo Christopher

 4. Хайрлуулахгүй байна гэдэг аз хийморь гутахын нэр, хайрлахгүй байна гэдэг зовлонгийн нэр – Albert Camus

 5. Хайр дурлал бол яг мөнгөн ус шиг зүйл: чи алгаа нээж барьж болох хэдий ч чиний гарыг түлэх болно – Dorothy Parker

 6. Би чиний нүд рүү ердөө нэг минут л эгцэлж харахад хайр дурлалын талаар хэлж болох мянга мянган үгс ундардаг – Martin Luther King

7. Би хайрлаж, энэрэх замыг сонгохоор шийдсэн. Үзэн ядалт гэдэг бол маш дарамттай зүйл – Martin Luther King

 8. Би чамайг төгс төгөлдөр байхыг харж дурласан. Дараа нь би чамайг төгс биш гэдгийг чинь олж харсан. Энэ үедээ бүр ч илүү ихээр чамд дурласан – Angelita Lim

9. Зүрх юу хүснэ, түүнийг л хүснэ. Үүнд логик ойлголт хэрэггүй. Чи хэн нэгэнтэй уулзана, тэгээд дурлана, ердөө л энэ – Woody Allen

10. Хэрэв би хайр юу гэж болохыг мэддэг байсансан бол чамд л баярлалаа гэж хэлэх байсан байх – Hermann Hesse

 11. Хайр дурлалд ердөө ганц л эмчилгээ бий, тэр нь илүү их хайрлах юм – Henry Toro

 12. Хайрлаж, дурлах үүрэг гэж үгүй. Харин хайрлаж, дурлах эрх чөлөө гэж бий, бас энэ эрх чөлөөг би дахин дахин чамаас л мэдэрдэг – Vladimir Levy

13. Чиний бодлыг сонсоход би зүүднээсээ сэрж байгаа мэт санагддаг. Чамайг зүүдэндээ харах үедээ би унтаж байгаагаа мэдэрдэг. Чиний дэргэд байх үедээ би амьд байгаагаа ойлгодог – V. Hugo

14. Хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлах үед бурхны царайг олж хардаг юм гэсэн – V. Hugo 

15. Миний амьдралаас ойлгож авсан зүйл бол хайр л байсан – Lev Tolstoy

 

Э.Сувд-Эрдэнэ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Таарч байгаа нь ганц л юм:8. Чин үнэнийг цөөн үгээр хэлжээ 2019-11-20
Таарч байгаа нь ганц л юм:8. Чин үнэнийг цөөн үгээр хэлжээ 2019-11-20
Үнэн үг:Сайхан хэлжээ 2019-11-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?