ГАЛУУ ЗЭЛЛЭЖ НИСДЭГИЙН УЧИР НЬ ЮУНДАА БАЙДГИЙГ ЭРДЭМТЭД ТОГТООЛОО

2019-11-21  

Үнэхээр гайхалтай хариулт. Хүн тѳрѳлхтѳнийг гайхашруулсан. Нислэгийн энэ техникийг багаар уралдаж буй дугуйчид л одоохондоо ашиглаж буй. Үүний учрыг Шинжлэх ухааны онолын үүднээс тайлбарлая .
Энэ бол намар орой  галуун сүрэг ѳмнѳ зүгийг зорин зэллэн нисэж буй зураг. Нисэх явцдаа хошуучлагчаа сольж, байнга ганганана.
Эрдэмтэд үүнийг нарийвчлан судалсаны дүнд ийм нэгэн дүгнэлтэнд хүрсэн байна.
Зэллэсэн шувуу бүрийн  далавчаа дэвэх бүрт түүд зүсэгдэх агаарын салхи  нь арын шувууг өргөж дэмжиж өгдөг байна . Энэ эмх цэгцтэй нислэгийн удирдамжийн ачаар галуун цуваа  хурдаа 71 хувиар нэмэгдүүлдэг аж.
Сүргийн нэг галуу л ерөнхий сүргээс салж,  ганцаар нисэхийг оролдох нь тэр галууд цохилт ѳгч, сүргээс хоцордог. Тиймээс хамтаар бүтээсэн бие биенийгээ ѳргѳх,  хурдаа нэмэх, хүчээ хэмнэх нэгдсэн  сүлжээнд нэн даруй эргэн орохоос ѳѳр сонголт үлддэггүй.
Сүргийн хошуучлагч ядарч цуцахын үед  цувааны төгсгөлд шилжиж хүчээ сэлбэж, эргэн хошуучлах цагаа хүлээнэ.
Цувааны төгсгөл дѳх галууд чангаар ганганаж, хошуучилж, салхи хагалж буй нэгнээ дэмжин урамшуулна.
Нислэгийн үед сүргийн аль нэг галуу бэртэж, сүргээ гүйцэж чадахгүйд хүрч, зэллэгээг орхилоо ч, бусад нь түүнийг халамжилна. Тэнхээ нь муудан зэллэгээнээс ѳѳрийн эрхгүй гээгдэх галууг өөр хоёр галуу цуваанаас гарч, тусалж, дэмжинэ.  Эргэж сүрэгтээ нийлж чадахгүйд хүрвэл тэр галууг тэтгэрэх, эс бѳгѳѳс  үхэх хүртэл дэргэд нь сахина. Эдгэж нисэх хэмжээнд хүрч тэнхэрвэл галууны ѳѳр нэг цувааг хүлээн нэгддэг болохыг эрдэмтэд тогтоосныг Л. Энхтѳрийн орчуулгаар хүргэлээ.

 

Орчуулагч: Л.Энхтөр 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Шал худлаа:Орчуулга ч най алга...шувууд зэллэж нисэх чинь энгийн цувааны л нэг төрөл..харин ахмад турш****тай нь урд нь гарч дэлхийн тэнхлэгийн хөдөлгөөний эсрэг нисч туулах газараа дөтөлж нисдэг...уур амьсгалын үнэрээр мэдэрч нисдэг (жич монголчуудын судалгаа болно) 2019-11-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?