Сурагчдын гэр сургууль хоёрын хооронд аюулгүй ирж очих,авто замын түгжрэлийг бууруулах,эцэг эх гэр бүлийн цаг зав ажлыг хөнгөвчлөх зорилт тойгоор хийгдэж буй “Сургуулийн автобус төсөл”33 чиглэлд өрийн хоёр ээлжээр энэ сарын 15 наас хэрэгжиж эхэлсэн.Сургуулийн автобус үйлчилгээнд эхний өдөр 500 гаруй сурагч хамрагдаж байсан бол одоогийн байдлаар 2900 болтлоо өссөн байна.Түүнчлэн у,сурагчдын аюулгүй байдлыг хангах,тус ажлыг хангалттай сайн хэрэгжүүлэх,үйл ажиллагааг сайжруулах хүрээнд Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа өчигдөр Нийслэлийн боловсролын газар ,Нийтийн тээврийн газар,Мэдээлэл технологийн газар,Нийслэлийн Цагдаагийн газарт тус тус үүрэг өглөө.Тодруулбал хүүхдүүдийг хичээлээс нь холцруулахгүй зөөвөрлөх “Хүүхэд зохицуулагч”-ийг сургалтад хамруулж, тогтмол ажиллуулах.Сургуулийн автобусны цэвэрлэгээ,үйлчилгээг сайжруулах,аюулгүй байдал,бүрэн бүтэн байдал,хариуцлагыг нэмэгдүүлж ажиллахыг үүрэг болгожээ.Мөн сургуулийн автобусанд сууж буй сурагчдын байршлыг эцэг эхчүүдийн гар утсанд мэдээлэл хүргэх апликейшныг яаралтай нэвтрүүлэх ажлыг даалгасан байна.
Т.Хуншагай