“Тэргэнцэртэй сайхан бүсгүй үндэсний 2 дугаар уралдаан” саяхан болж өндөрлөлөө.Уг тэмцээнийг Монголд анх удаа “Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб” ТББ нь 2014 онд зохион байгуулж байсан бол энэ удаа 5 жилийнхээ ойн хүрээнд 2 дахь удаагаа зохион байгууллаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй бүсгүйчүүдийн нийгмийн харилцаа,өөртөө итгэх итгэл зэргийг нэмэгдүүлэх зорилготой гэдгээрээ онцлогтой. Тэмцээний үндэсний ялагч буюу тэргүүн титмийн эзнээр Б.Лхамсүрэн шалгарч, БНФУ-ын Парис хотноо зохион байгуулагдах Олон улсын тэргэнцэртэй миссийн тэмцээнд оролцох эрхийн эзэн болсон байна.
Тэмцээний үеэр нийт таван номинац шалгаруулснаас:
1. Авьяаслаг сайхан бүсгүйгээр Х.Соёлдэлгэр
2. Оюунлаг сайхан бүсгүйгээр Б.Бадамханд
3. Олны таашаалд нийцсэн сайхан бүсгүйгээр Т.Урантөгс
4. Хүмүүнлэгийн илч сайхан бүсгүйгээр Ч.Тунгалагтуяа нар шалгарчээ.
Т.Хуншагай