Их эзэн Чингис хааны өдөр, Улс тунхагласны баярт зориулан “ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ: МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ТҮҮХ” лeкцийг АН-ын Хууль зүйн бодлогын зөвлөлөөс ѳнѳѳдѳр АН-ын төв байрны 5 -р давхарын хурлын танхимд зохиож байна. Монголын түүхийн судалгаанд гарсан шинэ онол, ойлголтын талаар “Монголын эзэнт гүрний түүх” таван ботийн хамтран зохиогч, доктор У.Эрдэнэбат, доктор Б.Чинзориг нар оролцож, лекц уншиж байна. Мѳн лекцийн үеэр
МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхим, Стэп паблишн (Steppe publishing) компанийн Монгол судлалыг хөгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд бүтээсэн “Монголын эзэнт гүрний түүх” таван боть бүтээлд Их Юань хэмээх Их Монгол Улс, Зүчийн улс, Цагадайн улс, Ил хаант улсын улс төр, нийгмийн байгуулал, эдийн засаг, соёлын түүхийг араб, перс, цагадай, хятад, орос зэрэг олон хэлний сурвалж судалгааны бүтээлд тулгуурлан судалж, цогцоор нь нэгтгэн харуулахыг зорьсон бүтээлүүдийн худалдаа болох юм байна.
АН-ын хэвлэл мэдээллийн албанаас