Б.ШАРАВЫН "АЛТАН ПЯНЗ"-ЫГ ТӨРИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙД ЗАЛАВ

2019-11-26  

Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны "Хоёрдугаар симпони" тэргүүтэй таван шилмэл бүтээлийг багтаасан "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд  залсан байна. Монголын радиогийн “Цагаан лавай” студид оркестр, найрал дуучдыг тоглуулан бичсэн эгшгийг Герман улсад "мастер" хийлгэснээр, Лондон хотод "EMI 1440" төхөөрөмжөөр алтан пянзанд хэвлэжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгээр, уг бүтээлийг Төрийн түүхийн музейд хадгалж байгаа бөгөөд есөн ширхэг алтан пянз байгаагаас гурван номерын пянзыг Б.Шарав агсны гэр бүлийнхнээс хүлээлгэн өгсөн байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Тэгшжаргал хэлэхдээ, "Монголын соёл, урлагийг олон улсад бишрүүлсэн, Монголын нууц товчоо, Их эзэн Чингис хааны сүр хүч, суу алдар, гүн ухааныг шингээсэн Б.Шарав агсны "Хоёрдугаар симфони" тэргүүтэй таван гайхамшигтай бүтээл нь алтан хальснаа буужээ. Тэдгээр бүтээл нь Монголын хөгжмийн урлагийн охь дээжис хийгээд эх орны яруу эгшиглэн болж дэлхий дахины сонорт хүрсэн. Түүнчлэн ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өв болж дархлаажсан юм" гээд, Б.Шарав агсны шилмэл бүтээл үеийн үед эгшиглэхийн бэлгэдэл болгон Төрийн түүхийн музейд хадгалж байгааг тэмдэглэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?