ДЭМБ-ын 2017 оны судалгаагаар дэлхийн 177 улсаас манай улс амиа хорлолтоор гуравдугаарт жагсаж байгаа нь харамсалтай.Өөрийн алтан амиа өөрийн гараар егүүтгэж байгаа үйлдлийг эмзэглэх битгий тоолгүй өнгөрөөж байгаа нь бүр ч харамсалтай.Судалгаанаас үзвэл манай улсын тухайд сүүлийн таван жилийн дотор амиа хорлосон иргэдийн тоо 2055 болж өссөн үзүүлэлттэй байна.Тэр дундаа залуусын амиа хорлох хандлага ихсэж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 5,2 дахин их амиа хорлосон,29 хүртэлх насны хүмүүсийн дунд амиа хорлолт өсөх магадлалтай,Амиа хорлосон иргэдийн 84 хувь нь эрчүүд байна.Тэд яагаад амиа хорлохоор болов,маргаашийн нарыг харалгүй шороонд булагдахыг илүүд үзэв ???Хүн гэдэг их хувь тохиолыг олж нарт хорвоод мэндэлчхээд гэрэлт орчлонгоос уйддаг нь гайхмаар .
· Сүхбаатар Дүүрэгт 16 настай А нь 12 давхраас үсрэн амиа алдсан
· Энэ оны 5 дугаар сард 15 настай охин гэрийнхээ баганаас өөрийгөө боомилж амиа алдсан
· Хан-уул дүүрэгт Туул хотхоны орцны цонхоор 2 охин үсэрч амиа хорлосон
· БГД нутаг дэвсгэрт 33 настай залуу өөрийгөө боомилж үхсэн
Өнөөдөр бидний амьдрал үхлээр хэмжигдэж,өнгөрснөөс үнэнийг хайж яс нь хүртэл өндөлзөнө. Амиа хорлож буй эдгээр иргэдийн үхэлд хэн буруутай вэ?Аль эсвэл амьдралаас уйдсан тэнэглэл үү?Ямар нэгэн хүчин зүйл нөлөөлж байна уу хэн ч таашгүй харгуйд замхран одсон талийгаач нар л мэднэ.Харин амиа хорлолтын үндсэн шалтгаан бол сэтгэл зүйтэй шууд хамааралтай хэмээн судлаачид онцолдог байна.Хүний орчлон соёлт нийгмээс залхахад гэр бүлийн тогтворгүй харилцаа,ялгаварлан гадуурхалт,тохуурхал,санхүүгийн хямрал Ганцаардал зэрэг нь шууд хамааралтай гэхэд хилсдэхгүй.Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийг амиа хорлоход найз нөхөд,гадуурхал,нийгмийн харилцаа зэрэг нөлөөлж байгааг ч мөн сэтгэл зүйчид онцолж байна.Тиймээс хүн та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ амь нас аюулгүй байдалд анхаарал хандуулдаг шиг бусдыг ч бас хайрлая.
Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.
Т.Хуншагай