Испани зураач Висенте Ромеро Редондо 1956 онд Мадрид хотод тѳрсѳн. Багаасаа
аавынхаа ажил тѳрлѳѳс хамаарч,
Испанийн олон хотыг дамжин ѳсѳж ѳндийсѳн.
Түүнийг 15 нас хүрэхэд гэр бүлээрээ Мадридад буцан ирсэн байдаг.
Багаасаа л бийр будагтай зууралдсан Висентийг зураач болно гэж аав, ээж нь итгэсэн.
Тэрбээр ангийнхаа хүүхдүүдийг элэглэн зурах авьяас нь багаас нь илэрсэн.
Багадаа харандаа, тэмдэглэлийн дэвтрээс салдаггүй байсан Висенте
Уран зургийн академид элсэн суралцсанааар тосон будгийн эрдмийг эзэмшсэн байдаг.
1990 -ээд оны эхээр түүний уран зургийн үзэсгэлэн Испани, Франц, Португалид нээгдэж,
уран зураг сонирхогчдын анхаарлыг ихэд татах болсон гэж судлаачид дүгнэдэг.
Түүний уран зургийн нэг онцлог бол гэрэл сүүдрийн урлаг, зохицолдоо гэдгийг дараахи бүтээлээс тольдоцгооё.
Э.Отгоо