ДЭЛХИЙН ХҮН АМЫГ 100 ГЭЖ ҮЗВЭЛ...

2019-11-27  

Хэрэв дэлхийн хүн амыг 100 ширхэг гэж үзээд бусад үзүүлэлтүүдийг нь энэ хэмжээгээр багасгаж тооцвол:

57 ази хүн,
21 европ хүн,
14 америк хүн,
8 африк хүн,

52 нь эмэгтэй,
48 нь эрэгтэй,
30 нь цагаан арьстан,
70 нь бусад арьстан,
30 нь загалмайн шашинтан,
70 нь бусад шашинтан.

89 нь хетеро бэлгийн чиг хандлагатай,
11 нь ижил хүйстнээ сонирхох бэлгийн чиг хандлагатай.

6 хүн бvх баялгийн 59%- ийг эзэмшинэ.
Харин тэр 6 хүн бүгд АНУ- ын иргэн байх нь.

80 хүн эвдэрхий оромжинд амьдарч,
70 хүн бичиг үсэггүй байх нь.
50 хүн өлсгөлөнд нэрвэгдэж,
1 хүн vхэж,
1 хүн төрж байх нь.

1 л хүн компьютер эзэмшиж,
1 л хүн, тиймээ ганцхан хvн их, дээд сургууль төгссөн байна.

Дэлхийн ертөнцийг ингээд харахаар бүх зүйл амархан санагдаж байгаа биз. Ингээд дэлхийг харахад бие биеэ байгаагаар нь хүлээн зөвшөөрөн, хүндлэн хайрлах хэрэгтэйг ойлгоно. Чи амьд сэрүүн өглөө сэрвэл 7 хоног бүр сая саяараа дэлхийг орхиж буй хүмүүсээс илүү азтай байна. Чи цуст дайны талбарт амьдраагүй, өлсгөлөнд нэрвэгдээгүй амьдарч байгаа бол ийм амьдрал дунд байгаа 500 сая хүнээс илүү хувьтай байна. Чи идэх хоол, өмсөх хувцас бас унтах ор, амрах гэр оронтой байгаа бол дэлхийн хүн амын 75 хувиас илүү амьдарч байгаа гэсэн үг. Хэрэв чиний данс хэтэвчинд бага ч атугай мөнгө байгаа бол энэ дэлхийн цөөнх буюу 8%-д багтах боломжтой улс орны тоонд багтана. Мөн чиний ээж аав амьд сэрүүн элэг бүтэн бол, мөн гэрлэлт нь цуцлагдаагүй халуун дулаан гэр бүлд байгаа хэвээр бол дэлхийн бүх хүүхдүүдийн 12%-д багтах азтай нэгэн байгаа хэрэг. Хамгийн сүүлд чи энэ нийтлэлийг уншиж байгаа бол та дэлхийн бичиг үсэггүй 2 тэрбум хүний тоонд ороогүй, хүн ёст нийгмийн хөгжиж буй хүнд тооцогдож байгаа хэрэг. Тиймээс найз минь хэнд ч гомдож, сэтгэлийн шархтай бүү амьдар. Хэн нэгний анхаарал халамжинд багтах гэж хичээлгүй өөрийн амьдралаа өөрөө босго, хариуцлагаа өөрөө л үүр.

Өглөө бүр инээмсэглэж

Өдөр бүр дуул...

Аз жаргалын төлөө зоригтой алх

Амьдрал богино бүх зүйлсийг хайрла... 

 

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?