“THE HU” ХАМТЛАГ “ЧИНГИС ХААН” ОДОН ХҮРТЛЭЭ

2019-11-27  

Чингис хаан одонг улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг тус одонгоор шагнадаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн тухайд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "THE HU” хамтлагт Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан одонг хүртээлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү шагналыг олгохын өмнө "Монголчууд аа, Суут богд дээдсийн мэндэлсэн энэ өдөр Их хааныхаа хүрээгүй газарт хүрч, Монголын соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, Монгол нэрийг дэлхий дахинд  дуурсгаж яваа “THE HU” хамтлагт энэхүү нэр хүндтэй шагналыг олгохоор шийдвэрлэлээ. Бид та нараар бахархаж байна. Монголчууд та бүхнээр омогшиж байна" хэмээсэн юм. Шагналыг “THE HU” хамтлагийн продюссер, Гавьяат жүжигчин Б.Дашдондог гардаж авлаа.  Монгол Улс, Монгол хүний нэр хүндийг өндөрт өргөж яваа “Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг нь:

“Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлаг 11 хүний бүрэлдэхүүнтэй.
 

  • Гавьяат жүжигчин Б.Дашдондог - Үүсгэн байгуулагч, продюсер
  • Ц.Галбадрах - Хамтлагийн ахлагч, аянга морин хуурч, хархираа хөөмийч
  • Г.Нямжанцан - Төмөр хуурч, цуур, хөөмийч
  • Б.Энхсайхан - Гал морин хуурч, хөөмийч
  • Н.Тэмүүлэн - Товшуурч
  • Г.Одбаяр - Бөмбөрчин
  • А.Жамбалдорж - Соло гитарчин
  • Б.Батхүү - Басс гитарчин
  • М.Өнөмөнх - Хэнгэрэгч
  • Ц.Надмидтулга - Менежер
  • Брэндон Фрайзен - Менежер


Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж яваа Монголын уламжлалт хөгжмийн зэмсгийг хөөмийтэй хослуулан бүтээлээ туурвидаг “The Hu”  хамтлагийн залуустаа урлагийн өндөр амжилт хүсэн ерөөе!

 

Э.Сувд-Эрдэнэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?