МОНГОЛ ХЭЛ ЧИНЬ ҮГҮЙ БОЛОХ НЬ...

2019-11-27  

Бээжин хотод зохиосон Хэл Шинжлэлийн холбогдол бүхий  хуралд оролцох зуураа Чоймаа багштай хуучиллаа. Багшийн  сэтгэлээ түгшжээ.

-Хүү минь, харьд суугаад байх болов. Цаана чинь  монгол хэл чинь үгүй болох нь байна.  Дунд сургуулийн хѳтѳлбѳрт монгол хэл - уран зохиолын хичээл нийлээд дѳнгѳж 150 цаг хүрч байна уу,  үгүй юу. Гэтэл англи хэлний хичээл  дангаараа 240 цаг болсон.



Харийн шашин хаа хамаагүй орж ирэх юм. Зүгээр орж ирэхгүй өнөө муу Бурханы шашныг заавал муутгах, хавчих шинж агуулна.
Буян гэж үг ерөөс монгол үг биш, манжаас орсон юм гэж өнөө хэн дуучин шүүмжилж, тэр үгийг зайлуулах юм ярьж сууна. Хэдэн зуун жил хэрэглэж ирсэн үг ойлголтыг тэгэж хяхах ямар хэрэг, бодлого байдаг байна аа...
Хэлний мэргэжилтнүүд маань ч Монголдоо тогтохгүй нь. Сүрхий юм хийчихмээр оюутан залуусаас алсын  хэрэг зоригийг нь асуухаар сургуулиа  төгсөөд гадаад явна, харьд ажиллана  л гэх юм...
Насаараа монгол хэл гэж ярьж зүтгэсэн хүн, надаас хойш байхгүй болчих ч юм бол уу гэж муу ёр бодогдох боллоо...
Миний бие их сайн биш ч,  Хишигтогтох багшийн 80 насны ойг л хүндэтгэж  ирлээ..."
гэж хэлэхийг нь сонсоод ихээхэн эмзэглэлээ.  Багшийн сэтгэлийг тайтгаруулах сайхан мэдээ дуулгаж үнэндээ чадсангүй. Алсын Америк улсад Монгол  хүүхдүүдэд чадах чинээгээрээ монгол хэлээ зааж байна, гэвч хэлээ мартах талдаа шүү гэж даарин дээр нь давс нэмсэндээ одоо эргээд баахан зовнином.

 

Мягмар Саруул-Эрдэнэ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?