ХАЙРЛАХГҮЙ Л БОЛ ХАТАЖ ГАНДААД, ӨГӨРЧ ХУУРАЙШААД ДУУСНА ШҮҮ ДЭЭ

2019-11-27  

Хүн төрөлхтөн өсөж хөгжихийн хэрээр хүний хэрэгцээ нэмэгдэж түүнийг дагаад байгалийн нөөцийг ашиглах хэмжээ улам бүр ихэссээр байна. Тэртээ Неолитын үеэс эхлээд өнөөг хүртэл бид эрдсийн түүхий эдийг танин мэдэж олборлон боловсруулж өөрсдийн хэрэгцээгээ хангасаар ирсэн. Тэгвэл бидний хэрэглээ эх болсон дэлхийд хэрхэн нөлөөлсөөр байгаа вэ? Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд 8 мянга гаруй илрэл бүртгэгдсэн байдаг. Үүнд алтны 1619, Мөнгөний 227 мянга, зэсний 36.3 сая, төмрийн хүдрийн 660сая, цайрын 5.9 сая орчим тонн нөөц батлагдаад буй. Мөн нүүрсний 175 тэрбум тонн таамаг нөөцтэй. Эдүгээ 9.8 тэрбум тонн нөөц баталгаажсан. Нөөц ихтэй томоохон ордыг нэрлэвэл зэсийн Эрдэнэт, Оюу толгой,, Цагаан  суварга, Алтны гацуурт, Тавт, Мөнгөний асгат, Мөнгөн өндөр, Төмрийн хүдрийн, Баянгол, Төмөртэй, Төмөртэйн овоо, Баргилт зэрэг юм. Нөхөн сэргээлт гэдэг нь эвдэрсэн газрыг аж ахуй үнэ цэнэ, бүтээмжийг сэргээх, хүрээлэн буй орчны нөхцөлийг нийгмийн ашиг сонирхолд нийцүүлэн сайжруулах чиглэсэн  цогц арга хэмжээг хэлдэг. Зуун жилийн өмнө ашигт малтмалыг ордын нөөц шавхагдахад олборлолтыг зогсоож уурхайг тэр чигээр нь орхидог байсан бөгөөд үүнийг уурхайн хаалт гэж ойлгодог байсан. Одоогоор дэлхийд 200 гаруй мянган орхигдсон уурхай байдаг. Монгол улсад 2016 оны байдлаар нийт 15 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт 566 нэгж талбарт 3984.46 га газар уул уурхайн улмаас эвдрэлд орж эзэнгүй орхигдсон нөхөн сэргээхэд хамгийн багадаа  1га талбайг 25 сая төгрөг бүрэн нөхөн сэргээхэд 80-100 тэрбум төгрөгийн зардал шаардлагатай. Нөхөн сэргээлтийн тусгай дансанд 2016 оны эхний хагас жилийн байдлаар 10,5 тэр бум төгрөгийг байршуулсан байна. Монгол орны ашигт малтмалын тухай хууль 2006 оны 07 сарын 08ны өдөр гаргасан Үүнд:5.1 Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч. 66.3 Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, уул уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг удаа дараа зөрчсөн тохиолдолд эрх бүхий зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмал эрэх хайх, ашиглах үйл ажиллагааг 2сарын хугацаагаар зогсоох бөгөөд энэ хугацаанд зөрчлийг засаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу цуцална. 

66.4 Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч  нь үйл ажиллагаандаа химийн хорт бодис, бэлдмэлийг хэрэглэхдээ хууль тогтоомж аюулгүй ажиллагааны дүрэм технологийн горимыг дагаж мөрдөөгүйгээс хүний эрүүл мэнд байгаль орчин мал амьтанд ноцтой хохирол учруулсан бол тусгай зөвшөөрлийг  нь энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу цуцалж, 20 жилийн хугацаанд дахин тусгай зөвшөөрөл олгохгүй хэмээн заасан байдаг бид эх орныхоо төлөө юуг? Яаж?  Хэрхэн хийх ёстой вэ? Та яг одоо ойр орчмоо хардаа таны хэрэглэж байгаа зүйлсэд байгалиас огт хамааралгүй  зүйл байна уу? Бүгд л  байгалийн ямар нэг зүйл орсон байж таардаг. Хүн бүр  натурал гэсэн бүгдийг л хэрэглэхийг зорьдог хоол хүнс, гоо сайхан, хувцас гоёл чимэглэл гээд тоочоод байвал мундахгүй байгалийн гэсэн бүгд ээлтэй. Өглөө сэрэхэд нар, цэлмэг тэнгэр цэнгэг агаар нялх ногоогоор угтаж, орой одтой тэнгэр сартайгаа хамт бүүвэйлэн нойрсуулдаг. Үхэхэд нь хүртэл өлгийдөн авдаг газар шороогоо хайрлах хэрэгтэй. Баялгийг зөв зохистой зарцуулан шаардлагатай үед экспортыг зогсоох, үнэлгээ туршилтыг зөв зохистой хийх, орчинд халгүй технологиор аль болох гүн боловсруулж зах зээлд өрсөлдөн өндөр ашиг олох бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар байгалиа эргэж нөхөн сэргээхэд чиглэсэн нэмэлт эх үүсвэр бий болгох зэргийг төрөөс зохицуулах хэрэгтэй. Ашигт малтмал олборлолт нь байгальд төдийгүй ан амьтан, ус ургамал гээд байгальд амьдардаг бүх л зүйлд хор уршиг учруулж байгаа юм. Аалз ээжийгээ иддэг шиг өсөж дэвжихийн төлөө эх нутгаа хороох   нь зохисгүй хэрэг юм. Үр хойч хүн чанараа хадгалж үлдэхийн төлөө эх дэлхийгээ хайрлацгаая !       

 

Э.Сувд-Эрдэнэ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Тунгалаг:Эх дэлхийгээ хайрлах хэрэгтэй 2019-11-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?