ҮСЭГ СУРСНЫХАА ГАВЬЯАГ ГАРГААРАЙ

2019-11-28  

Шинэ танил, шинэ мөрөөдөл, өнгөлөг дурсамж, үнэнч хайр, өөдгүй залуу, өр эмтрэм хагацал амьдралаас нэг дор мэдэрч боломгүй энэ бүхнийг ном мэдрүүлж чадна. Үнэн мэдлэгийн мөн чанарт нэвтрэх эрдэмийн түлхүүр бол ном юм. Хүн өдөрт утасаа дор хаяж хоёр цаг цэнэглэдэг шигээ тархиа ч мөн адил өдөр болгон тогтмол цэнэглэх хэрэгтэй тархины цэнэглэгч бол ном. Хэрвээ чи хоол идэхгүй бол үхнэ тархи ч мөн адил нэг л өдөр юу ч үгүй хоосон болж чамайг үхлийн ирмэг дээр аваачих болно. Чи найзгүй юу? ангийхан чинь чамайг тоохгүй байна уу? Эсвэл чи хэн нэгэнд хайртай юу? Тэр хүн чинь чамайг нэг нүдээрээ ч харахгүй байна уу?  Магадгүй чамд юу ч байхгүй байж болно оо гэхдээ чи уншиж чаддаг бол чамд мянга мянган найз бий. Ном бол мэдлэг. Ном бол агуу их баялагтай мөртлөө цоож цуургагүй алтан авдар Түүнийг онгойлгохыг хүссэн хүн бүрт гэрэл цацруулан хавхагаа дэлгэж хавтасаа нээн үнэт эрдэнээсээ үнэ төлбөргүйгээр нүдний чинь өмнө мишээн толилуулах болно. Хүссэн үедээ уудалж цадаж ханатлаа хүртэцгээе! Номын ид шидийг амсаж мэдэрсэн хүн Соломон хааны нуусан эрдэнэсээс илүү баялагийг эзэмшиж Монте Кристо гүнээс баян болсон байх болно. Ном бол агуу их ухаан юм чамайг зандчиж загнаж үглэхгүй мөртлөө зүгээр л дуугүйхэн ухааруулж чадах хүчтэй. Би үсэг сурсан цагаасаа үлгэрт дурлаж түүнээс өмнө хүүхэлдэйн кинонд учиргүй дуртай байсан сан хамгийн анх Х.Андерсоны одноос төрсөн хан хүү зохиолийг гурван удаа давтан уншиж шөнөжин зүүдлэж их л шимтэж байсан сан ингэжил номд элэгтэй болсон. Тэр цагаас хойш өдгөө арван гурван жил ном гэх энэ агуа энэ ертөнцөд уусан шингэсэн. Ном хэдий аминд ашиг багатай амжиргаанд тус багатай ч өөрийн эрхгүй татагддаг билээ. Анна франклин шиг өдрийн тэмдэглэл бичиж Ромео Жульет шиг мөнхийн агуу хайрыг бүтээж Эдип хаан шиг золгүй хувь заяатай учирч Гамлет шиг эр зориг,эрүүл ухаантай байж Куэсимотто шиг муухай царайтай ч сайхан сэтгэлтэй хүмүүс номонд зөндөө таардаг. Тэд надад даль жигүүр ухаан хайрладаг. Тэдний заримыг нь үзэн ядаж заримдаа хайрлаж тэдний ертөнцөөр сонирхолтой нь аргагүй аялдаг. Залуус бидний чөлөөт цагаа зөв сонирхолтой өнгрөөх газар бол номын сан билээ. Хүн чадалын өмнө өвдөг сөгддөг бол оюун ухааны өмнө зүгээр л бууж өгдөг. Номын солио бол энэ хорвоогийн хамгийн сайхан өвчин юм. Үсэг сурсаныхаа гавьяаг гаргаж номд дурлаж номтой нөхөрлөцгөөе!

 

Э.Сувд-Эрдэнэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?