Х.БОЛОР-ЭРДЭНЭ “ГҮЙЖ ЯВАА ЭМЭГТЭЙ”

2019-11-28  

Сүүлийн үед цахим орчинд уншигчдын зүрх сэтгэлийг байлдан дагуулж байгаа зохиол болох Х.Болор-Эрдэнэ зохиолчын “Гүйж яваа эмэгтэй” хэмээх бэсрэг романыг уншлаа би.

Хэд хоног биш хэдхэн цагийн дотор уншсандаа би итгэж ядна.

Номын эхний хуудас эргэхээс эхлэн төгсгөлийн хуудасыг хаан хаатлаа гол дүрийн эмэгтэйн хамт зэрэгцэх шахам гүйж ирсээр бид барианд оров.

Тэр эмэгтэй намайг айлгасан,уйлуулсан,инээлгэсэн, догдлуулсан...
Уг номонд Монголын циркийн хөгжлийн төвийн уран нугараач Ч.Отгончимэг гэх эмэгтэйн амьдралын талаар хүүрнэн бичжээ. Есөн настайдаа аав ээжийгээ, эгч дүүсээ, хайртай гэсэн бүхнээ харийн орон руу үдэж өгсөн бяцхан охины түүх.

Бодит амьдрал, бодит дүр, бодит хүмүүс...
Ер нь бодит бүхэн ямар амттай юм бэ?

Зохиолч маань бодит амьдралаас сэдэвлэн өнөөгийн амьдралын гашуун нийгмийг,тэрхүү нийгэмд гүйн гүйсээр амьдралын хатууг хэрхэн туулж амжилтанд хүрэхийг, бие сэтгэлийн ганцаардал гээч ямар гашуун байдгийг мэдрүүлэхийг зорьжээ.

Аливаа зүйлд тууштай зүтгэж,тэвчиж,тэмцэж чадвал амжилт ойрхон гэдгийн тод жишээ юм уу даа гэж би харсан.

Энэ номыг уншсанаар та ганцаардалтай хэрхэн тэмцэх,айдас ба хүлээлтийн зовлон,хэцүү бэрхийн цагт хэрхэн барианд орж амжилтанд хүрдгийг мэдэж авах болно.

Нээрээн зохиолын гол дүрүүдийн нэрийг тугалхан, залуу чоно,бүдүүн ах, бүрээчин ах, лимбэчин ах гэх мэтээр нэрлэсэн нь сонирхолтой санагдсан. Хуудас эргэх тусам цаашид яах бол, тугалхан залуу чонотой суух болов уу?, гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдрах болов уу?, яагаад бусад биш энэ нугараач охин гэж? гээд л олон асуулт намайг бодол дотор минь булсан юм даг.

Аав,ээж нь гадаадад байдаг гэхээр л энэ баян айлын хүүхэд гэж боддог ахархан бодолтой хүмүүсийн бодлыг тас цохимоор санагдаад байдаг байсан юм.

Айдас,ганцаардал, хүлээлт...
Энэ бүгд хэдий аймаар ч гэлээ зөв цагт зөв хүнийг улам хүчирхэг болгож хурцалж өгдөг юм шиг ээ.

Эцэст нь Тугалхан охин маань одоо ч гүйсээр л яваа... Бүр Голливудад, алс холын Мексик оронд шүү.
“Тэвчиж гарсан бүхнээрээ бахархах цаг ирнэ” гэж би үргэлж хэлэх дуртай.

Эргэн тойронд байгаа хүмүүсээ,дэргэдээ байгаа бүхнээ хайрлаж байгаарай залуус минь !

 

Эх сурвалж: "Сэтгэлийн хүүрнэл" клуб

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Unshsan onts nom bus, Usan nom shuu 2019-11-28
Bi:Zohiol sain bsaan... ali ontsgoos haruulj chadaj bgaa zohiolchiin chadvar argagui haragdaj bna lee... 2019-11-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?