Z ҮЕИЙНХЭН СУЛ ДОРОЙ БАЙНА

2019-11-28  

"Z" үеийнхэн буюу "Linksters" (төрснөөсөө хойш технологитой салшгүй холбоотой байсан учраас энэ нэрийг авчээ) хэмээн нэрлэгдээд байгаа 1998 оноос хойш төрсөн хүмүүс билээ. “Шинэ мянганыхан” буюу ойролцоогоор 1981-1998 онуудад төрсөн хүмүүсийг бид юуны түрүүнд үргэлж ажил ба зорилгоо өөрчилж байдаг сэхүүн зантай, залуухан саятан хэмээн төсөөлдөг. Харин "Z" үеийнхэн гэж яг хэнийг хэлж байна вэ? АНУ-ын хүн амын тооллогын агентлагийн мэдээлснээр "Z" үеийнхэн одоогийн байдлаар тус улсын хүн амын 26% эзэлж, эдийн засагт 44 тэрбум долларын хувь нэмэр оруулж байна. Энэ үеийн төлөөлөгчид 2020 он гэхэд дэлхийн хүн амын гуравны нэгийг эзлэх болно хэмээн тооцоолжээ.

"Z" үеийнхэн эдийн засгийн хямралын үед төрсөн учир карьер ба мөнгөний тал дээр хэтэрхий их мөрөөдөлгүйгээр, бүх зүйлийг бодитоор хардаг. "Тэд системийг өөрчлөхийг биш харин уг систем дотроо амжилтад хүрэхийг хүсдэг" гэж хүн амын судлаач, социологич Нил Хоув ярьжээ. "Z" үеийнхний шүтдэг загварын трендүүдээс харахад тэд гадаад төрхдөө төдийлөн анхаарал хандуулахаа больсон. Ил тод биш, харин бие даасан  зэрэг олон давуу талтай чадварлаг хүмүүс.Гэхдээ тэд өөрсдийгөө хэт дөвийлгөж,өөрийгөө үнэлэх үнэлэмж хэт өндөр байдгаас шалтгаалан сул дорой болж байна.Учир юу вэ гэвэл?Бусдын туршлага,алдаа,зэмлэл,зөвлөгөө зэргийг ойшоолгүй өөрсдийгөө хэт мундгаар төсөөлөн хайрлан энэрэх  сэтгэлгүй  эрх ашгийн төлөө хөөцөлдөж  давуу талаа ашиглаж чадалгүй залхуу,онгироо хүн чанарын дутагдалд  орж байна.Тиймээс шинэ үеийн манлайлагч  залуус Z үеийн давуу талаа бусдад болон нийгэмд хэрэгтэй байдлаар ашиглах нь зүйтэй.

 

 

Т.Хуншагай


 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?