МУ-Д 280 ДОХ-ТОЙ ХҮН БАЙНА

2019-11-30  

Дэлхий даяар жил бүрийн 12 сарын 1 ны өдөр хүн бүр  ХДХВ, ДОХ-ын эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг билээ. Манай улсад  ДОХ буюу ХДХВ-ын халдвар авсан анхны тохиолдол 1992 онд бүртгэгдэж байжээ. Түүнээс 23 жилийн дараа ХДХВ/ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэдний 26 нь нас барсан. Түүнчлэн бүртгэгдсэн тохиолдлуудын 98.4 хувь нь бэлгийн замаар ХДХВ-ын халдвар авсан нь тогтоогджээ.2019 оны байдлаар ДОХ-ын гурван тохиолдол шинээр илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 280 болжээ.Дох буюу дархлал хомсдолын өвчин нь эмчилгээгүй үхэлд хүргэх аюултай ихэвчилэн бэлгийн замаар,цус цусан бүтээгдхүүнээс,эхээс урагт дамжидаг бөгөөд Дархлалын систем сулрах тусам тухайн хүн жингээ алдаж, ядрамтгай болж, янз бүрийн арьсны өвчин, элдэв яр шарх, мөөгөнцөр болон шингэн алдах зэргээр аливаа халдварт өртөмтгий болдог. Улмаар уушигний үрэвсэл, хомхой, сүрьеэ, хорт хавдар зэрэг илүү ноцтой хүнд өвчнүүдэд өртөнө. ДОХ өвчний үед ямар ч шалтгаангүйгээр дараах шинж тэмдгүүд ихэнхдээ илэрдэг.

  • Биеийн жин буурах
  • Байнга ядрах
  • Шөнө хөлрөх
  • Хүзүү, суга, цавины булчирхай томрох
  • Амьсгаадах, хуурай ханиах

Нэгэнт ХДХВ хүний дархлааг устгаж ДОХ өвчний шатанд хүрсэн нөхцөлд өвчтөн хүндэвтэр халдварын улмаас ихэвчлэн 1-2 жилийн дотор нас бардаг байна.

Тиймээс энэхүү аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд

Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэх

Секс тоглоом дамжуулан хэрэглэхгүй байх. Энэ тохиолдолд тоглоомыг угааж хэрэглэх эсвэл бэлгэвчээр бүрхэж хэрэглэх.

Судсаар хар тамхи хэрэглэгчид зүү, шприц дамжуулан хэрэглэхгүй байх хэрэгтэй.

 

 

Т.Хуншагай

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?