Дэлхий даяар жил бүрийн 12 сарын 1 ны өдөр хүн бүр ХДХВ, ДОХ-ын эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг билээ. Манай улсад ДОХ буюу ХДХВ-ын халдвар авсан анхны тохиолдол 1992 онд бүртгэгдэж байжээ. Түүнээс 23 жилийн дараа ХДХВ/ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэдний 26 нь нас барсан. Түүнчлэн бүртгэгдсэн тохиолдлуудын 98.4 хувь нь бэлгийн замаар ХДХВ-ын халдвар авсан нь тогтоогджээ.2019 оны байдлаар ДОХ-ын гурван тохиолдол шинээр илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 280 болжээ.Дох буюу дархлал хомсдолын өвчин нь эмчилгээгүй үхэлд хүргэх аюултай ихэвчилэн бэлгийн замаар,цус цусан бүтээгдхүүнээс,эхээс урагт дамжидаг бөгөөд Дархлалын систем сулрах тусам тухайн хүн жингээ алдаж, ядрамтгай болж, янз бүрийн арьсны өвчин, элдэв яр шарх, мөөгөнцөр болон шингэн алдах зэргээр аливаа халдварт өртөмтгий болдог. Улмаар уушигний үрэвсэл, хомхой, сүрьеэ, хорт хавдар зэрэг илүү ноцтой хүнд өвчнүүдэд өртөнө. ДОХ өвчний үед ямар ч шалтгаангүйгээр дараах шинж тэмдгүүд ихэнхдээ илэрдэг.
Нэгэнт ХДХВ хүний дархлааг устгаж ДОХ өвчний шатанд хүрсэн нөхцөлд өвчтөн хүндэвтэр халдварын улмаас ихэвчлэн 1-2 жилийн дотор нас бардаг байна.
Тиймээс энэхүү аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд
Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэх
Секс тоглоом дамжуулан хэрэглэхгүй байх. Энэ тохиолдолд тоглоомыг угааж хэрэглэх эсвэл бэлгэвчээр бүрхэж хэрэглэх.
Судсаар хар тамхи хэрэглэгчид зүү, шприц дамжуулан хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Т.Хуншагай