МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ХОЛБООНЫ 60 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТЫН ФОТО СУРВАЛЖЛАГА

2019-12-02  

Толгой ширээ. Холбооны ерѳнхийлѳгч Гантулга, Холбооны ерѳнхий нарийн бичгийн дарга Галбадрах, УИХ-ын гишүүн, холбооны дэд ерѳнхийлѳгч Нямбаатар, Спортын газрын дарга Мѳнхбилэг, "ОЧ" клубын эзэн, МШТХ-ны хүндэт ерѳнхийлѳгч Чулуунбат агсаны гэргий Цэндмаа, МУ-ын 5 удаагийн аварга Т.Болд. 

Ойн хүндэтгэлийн хүлээн авалтыг Гантулга нээж, теннисчиддээ баярын мэнд дэвшүүлж, тѳрийн одон медаль гардуулснаар хүлээн авалт эхэллээ.

Наян настай ахмад тамирчин Долгор, спортын мастер, Эмэгтэй шигшээгийн тамирчин Должинзуугийн аав Р.Батбаяр нар алтан гадас одон, ахмад теннисчин, сурган хүмүүжүүлэгч Тэмүүжин хѳдѳлмѳрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа.

Залгаад Хэнтий аймгийн салбарын тэргүүн Эрдэнэтѳгс, Ховд аймгийн салбарын тэргүүн Энхжаргал, "Оч" клубын багш, спортын мастер Оюунчимэг нар алтан гадас одон, шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан улсын аварга Т.Энхтѳр, шигшээгийн одоогийн дасгалжуулагч Цэрэнтогтох нарыг хѳдѳлмѳрийн хүндэт медалиар ойн ѳдѳр шагналаа.

Энэ ѳдѳр Монголын Ширээний теннисний хѳгжлийг дархалсан " Ширээний теннис Монголд" номыг ѳлгийдѳн авав. Уг номын редактор тѳрийн соёрхолт түүхч, ШУА-ийн 15 удаагийн аварга Батсайхан уг номыг шүүн тунгааснаа Ц Энхбат, улсын удаа дараагийн аварга Т.Лхагвадорж нарт номоо гардуулахдаа тайлбарлалаа.

Теннисэнд насаараа талархана. Амжилт гаргахдаа гол нь биш юм, миний хувьд. Осолд орж, гар хатангаршсан. Теннис тоглосноор энэ ѳвчнѳѳс ангижирсан гэж "Цахиур"-ын Бат-Эрдэнэ номонд орсон дурсамжиндаа бичсэн байв.

Ахмад аварга Цогтбаяр, Эрдэнэсанаа нар. Эрдэнэсанаа нь зохиолч, орчуулагч Хуушааны эхнэр гэдгийг энэ үдэш уулзахдаа мэдлээ.

Уранчимэг багш. Охин Оюун-Эрдэнэ нь улсын аварга. Ѳѳрѳѳ эрдэмтэн.

Баяржин, Завьмѳнх, Цэндмаа нарын хамт. Дарханы Тѳмѳрмѳгийн үйлдвэрт ажиллаж байсан Завьмѳнх улсын аваргаас хоёр удаа мѳнгѳн медаль хүртсэн шилдэг тамирчдын нэг.

"Шинэ ѳнѳѳдѳр" сургуулийн захирал Баянмѳнх теннисэнд үнэхээр дуртай. Ѳѳрѳѳ тоглоно. Хүүхдүүдээ бас тоглуулна. Сурагчдаа ч бас тоглуулна. Теннисний сургалттай цорын ганц сургууль гэж хэлэхэд дэгсдэхгүй. 60 жилийн ойн Цомын аваргаар Шинэ ѳнѳѳдѳр сургууль анх удаа хүүхдийн баг оруулсан нь цахиур хагалж, финалдаж, хоёрдугаар байр эзэлсэн. -Багш үнэхээр чухал. Улсын 4 удаагийн аварга Лхагвасүрэнг урьж хүүхдүүддээ теннис заалгасны үр дүн маш богино хугацаанд гарлаа гэж Баянмѳнх багш үр дүнг нь дүгнэхдээ онцоллоо.

Урантогос болон дасгалжуулагч Мэргэний охид. Эгч Баярмаа нь улсын аваргаас мѳнгѳн медаль хүртэж байсан бол дүү Дэлгэрмаа нь эгчийнхээ амжилтыг давуулж, улсын аваргад түрүүлсэн.

Теннисчин Сарантуяа, улсын аварга Наранцацралтын хамт. Аварга болчихоод гэртээ харьтал Ховдын Зоригоо манай гэрт ирсэн байсан. Би бас Ховдынх. Тэр жил улсын аваргыг Ховдчууд авсан гэж номондоо дурссан байдаг. Маш эрэмгий тоглогч. Ухрана гэдгийг мэддэггүй Нараа аварга.

Сэлэнгэ аймгийн тѳлѳѳлѳл. Аймагтаа, Түнхэл сумандаа теннис хѳгжүүлж буй Ганхуяг тэргүүтэй бүрэлдэхүүн.

Хѳвсгѳл аймаг. Энхтайван, Пүүжээ ах тэргүүтэй, Ганхуяг нарын теннисчид. Энэ дундаас Пүүжээ ах онцгой. Тэрбээр Теннисний ДАШТ-ийг алгасалгүй үзсэн цорын ганц монгол хүн.

Мобикомын Энхбаяр буюу "ААШШ".

Сангийн яамны Чимидээ, спортын мастер Сэргэлэнгийн хамт.

Хүн-од компанийн захирал Лхагвадорж нарын мэргэжил мэргэжлийн хүмүүс теннист цаг зав гаргах дуртай.

Улсын 4 удаагийн цагийг эзэлсэн их аварга Цэдэнбалжир. Түүн шиг теннисийг мэдэх хүн Монголд үгүй дээ, бараг.
Энэ бол мэргэжил, мэдлэг, туршлага юм.
Гаалийн ерѳнхий газрын дарга асан, Гавьяат хуульч Т.Лхагваа тэргүүтэй ширээ.
Спортын мастер Цэнджаргалын тэргүүлсэн ширээний хамт олон.40, 50 насанд ид хүчээ үзэж буй теннисчид. Гэрэлтэж буй ганц эмэгтэй нь Алтантуяа.
Олон улсын шүүгч Давааням, улсын 9 удаагийн аварга Батхишиг. -Эрдэнэсувдтай таарах, тоглох нь надад хүнд байдаг байсан. Улсын АШТ-д надад дѳрвѳн удаа хожигдож, дѳрвѳн удаа дѳрѳвдүгээр байранд нь орохыг хараад би маш их ѳрѳвдѳж, ѳмнѳѳс нь харамсаж байсан. Гэтэл тав дахь удаагаа дахиад л шигшээ 4-т спартакиадаар таарч билээ. Би хожигдсон. Намайг хожсон эрчээрээ Анхааг хожиж аварга болоход нь би ѳѳрѳѳ түрүүлсэн юм шиг баярлаж, баярын нулимс унагаж билээ гэж 'Аваргууд хамтдаа" телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлснийг энэ удаа дурсая.
Залуусын, бас аваргуудын ширээ ч гэж нэрлэж болох. Оюун-Эрдэнэ, Бэгз, Лхагвасүрэн, Тѳрболд. Энхсайхан, Номин, Эрдэнэсувд нарын улсын аваргуудаар энэ ширээ гоёжээ.
Нэг үеийн гурван найз. Тѳрболд, Лхагвасүрэн хоёр аварга дундаа олон улсын хэмжээний шүүгч, Монгол улсын Спортын сайд Мѳнхбилэгээ оруулан патиарджээ.
Нэргүй багшийн шавь Ариунаа, Эрдэнэтийн Дэлгэрмаа, нийслэлийн Чимгээ нарын хамт дурсгалын зураг татуулав.
Хүлээн авалт тарахын ѳмнѳ охин Отгонжаргалынхаа үеийн теннисчидээр гоёв.

 

Ц.ЭНХБАТ (Гар утаснаасаа)

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Gansuh:Amjilt husiye 2019-12-02
Водоож: Гоё болжээ. Теннисний тамирчид та бүхэндээ амжилт хүсье 2019-12-02
Г. ГАНТУЛГА:Ойн баярын мэнд дэвшүүлье Монголынхоо далбааг мандуулж яваарай 2019-12-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?