Өмнөговь аймгийн Политехникийн коллеж ISO 45001:2018 олон улсын стандартыг нэвтрүүлээд байна. Тус хамт олон эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэгдүгээрт хэрэгжүүлэхийг зорьдог. Тиймээс 2019 онд сургалтын үйл ажиллагаандаа дээрх олон улсын стандартыг нэвтрүүлжээ. Ингэснээр аюулгүй ажиллагааны соёлыг түгээнэ гэж тэд үзэж байна. Өмнөговь Политехникийн коллежид 13 мэргэжлийн чиглэлээр 608 оюутан сурч байна. Энэ талаараа тус коллежийн захирал А.Түвшинбаяр хэлэхдээ "Өмнөговь аймгийн хувьд мэргэжлийн ажилтны хэрэгцээ асар их байдаг. Тиймээс сүүлийн гурван жил амьдрах ухааны хичээлийг хөтөлбөртөө оруулаад явж байна. Оюутолгой ХХК-ийн дэмжлэгтэй ажил хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр гэж байдаг. Энэхүү хөтөлбөрт төгсөгчдийн 87 хувь нь ажилтай байна гэсэн судалгаа гарсан" гэлээ.
Т.Хуншагай