ХЭЛ ЭЛРОД, “ӨГЛӨӨНИЙ ГАЙХАМШИГ”

2019-12-02  

Хэрвээ та орой бүр сэтгэл хангалуун орондоо ордог бол өглөө бүр шийдэмгий сэрэх болно.
Яагаад та өнөө өглөө орноосоо боссон юм бэ? Энэ талаар хэсэгхэн зуур нэг бодоод үзээрэй... Та өнөө өглөө яах гэж боссон юм бэ? Яагаад тухтай, дулаахан хөнжлөөсөө сугарсан юм бэ? Та хүссэн учраас уу? Эсвэл босох шаардлагатай болох тэрхүү эцсийн мөч хүртэл хэвтэхийг илүүд үзсэн үү?
Өглөө бол тэр чигээрээ гайхамшиг юм байна. Ажил 8 цагт эхэлнэ гэхээр би 6цаг 30 минутанд босож байж амжина гээд сэрүүлгээ урьд орой нь 6:30-д тавьчихаад унтана. За тэгээд өглөө сэрүүлэг дуугарангуут 5,10 минутаар хойшлуулсаар байгаад 7 гэж босоод хам хум 8 цагтай уралдаад л ажилдаа очино. Заримдаа өглөөнийхөө цайг ч ууж амжилгүйгээр шүү дээ. Харин өглөөний гайхамшигийг уншаад 30 өдрийн challenge-ийг эхлүүлээд 8дах хоног дээрээ явж байна. Өглөө бүр 5 цагт босно гэдэг бол сэрүүлгээ унтраадаг байсан надад хүндхэн даваа байсан. Харин одоо бол эсрэгээрээ өглөөд дуртай эртэч нэгэн болсон. Тухайн хүн өглөөг яаж эхлүүлсэнээс шалтгаалаад тэр хүний тухайн өдөр болоод ажлын бүтээмж нь харагддаг.
Хамгийн чухал нь хүн зорилгоо зөв тодорхойлж түүнийхээ төлөө тууштай байх ёстой.Энэ нь эрт босохоос эхлэнэ.Өглөөний гайхамшиг намайг улам эрч хүчтэй,жавхаалаг,золбоолог болгосон.
Одоо би өглөө босоод шүдээ угаачихаад цайгаа уух биш,цайгаа уучихаад номоо уншаад,дасгалаа хийчихээд сэтгэл өөдрөг өдрийг эхлүүлдэг болсон.Өглөөний гайхамшигийг хэрэгжүүлснээр та аз жаргал,эрүүл мэнд,мөнгө,эрх чөлөө,амжилт,хайр бүгдийг хүртэх боломжтой шүү.Оройтсон гэж бодох хэрэггүй. Яг одооноос эхлэн мөрөөдлийнхөө төлөө хамтдаа хичээцгээе.

 

Эх сурвалж: "Сэтгэлийн хүүрнэл" клуб

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?