ГҮНБИЛЭГ КИНО ЗОХИОЛ БИЧИХ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ

2019-12-03  

"-Хѳдөлгөөнүүдийн төлөөллийн нэг нь УИХ-ын даргын өрөөнд М.Энхболдыг хутгалахаар дайрсан. Монгол Улсын түүхэнд байгаагүй үйлдэл. Хамгаалагчид өнөөх хүнийг бүчээд, дараад унагаасан. Тэр асуудал ил болоогүй, чимээгүй өнгөрсөн. Төрийн ордны гадна жагсаж байсан иргэд маш их бухимдалтай байсан. Хэрвээ тэр иргэнийг баривчилсан, аваад үлдсэн бол Сүхбаатарын талбайд жагсаж байсан иргэд үймээн дэгдээх эрсдэлтэй байсан. Тэр хүнийг ордноос гаргаагүй бол Долдугаар сарын 1 болж мэдэхээр байсан” гэж Гүнбилэг ярилаа.
Арай дэндүү хэтрүүлж байна.
Гүнбилэг маань кино зохиол бол бичихээр л болж. Нэгдүгээрт Төрийн ордон тѳрийн хамгаалалт дор байдаг. Дотогшоо хутга мэс авч орох ямар ч боломжгүй. Хутгатай хүнийг оруулах ч үгүй.   Хэрвээ УИХ-ын даргын ѳрѳѳнд хутга гарган дайрсан гэдэг нь үнэн бол турхирагч нь УИХ-ын гишүүн Батзандан, Болд, Аюурсайхан, Нямбаатар, Оюун-Эрдэнэ нарын  нэг нь байж таарах нь.   Тэгснээрээ зэвсгээр бусдыг хангаж, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах үйлдэлд турхирсан болох нь. УИХ-ын даргын өрөөнд хэн нэгэн дураар орох боломжгүй. Мѳн л хамгаалалт,  давхар хяналттай. Нэг л боломжгүй санагдаад байна. Эцэст нь, Гүнбилэгийн хэлсэн , ярьсан үнэн аваас энэхүү үйлдэлд арга хэмжээ авсан байх учиртай. Хууль зѳрчсѳн этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцох учиртай.  Тухайн үед баривчилж, байдлыг дэвэргэхгүй ч, нѳхцѳл байдал намжсаны дараа хууль, шүүх  гэж байдаг бол үнэнийг тогтоож, арга хэмжээ авах л ёстой байсан гэдэг байр суурийг би баримталж байна гэж иргэн Э бодлоо хуваалцсан  байна.

 

 

О.Гоо-Оюун 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
хубтс:халзан бүүдүүн хүн мөн үү? хэд орчим насны хүн юм бол? нэг харахад дөч , тавь гарсан хүн шиг. үгүй залуу ч юм шиг 2019-12-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ХЭРХЭН НЭР ДЭВШҮҮЛЭХ НЬ ЗѲВ ВЭ?