Германы зохиолч Е.Т.А.Хоффман 1815 онд анх “Цөмөөхэй” нэртэй үлгэр зохиож, түүнээс сэдэвлэн Петр Ильич Чайковский 1892 онд “Цөмөөхэй” (Щелкунчик) балетыг бичжээ. “Цөмөөхэй” балетыг Орос, Монгол, Америк мөн Европын орнууд шинэ жилийн баяр болгоноор тоглодог байна. Тэгвэл хамгийн анх энэ балетыг Оросын Маринский театрын уран бүтээлчид тайзнаа амилуулж байсан бөгөөд манай улсад анх 1982 оны тавдугаар сарын 8-нд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тоглож байжээ. Харин Нийслэлийн хүүхдүүд уламжлал ёсоор “Цөмөөхэй” балеттайгаар хуучин оныг үдэн зургаа дахь жилтэйгээ золгож байна.Энэ жилийн тухайд 12 сарын 20,21,27,28 ны өдрүүдэд тоглодох юм байна.
Т.Хуншагай