ХАЧИН ХАЙР

2019-12-03  

  • Хүн бүхэн өөрийн гэсэн үнэт зүйл,эрхэм чанартай,гэхдээ бусдаас тэс өөр тэр л хүн сэтгэлийг тань хөдөлгөж  нүдэнд чинь нулимс бялхуулж байна гэхээр тэр хүн  таны хувьд үнэхээр онцгой нэгэн байх. Гэхдээ хайр дурлал үнэхээр гунигтай залхмаар  сэтгэлийг шархлуулдаг. Та тэр хүнд хайртай ч,  харамсалтай нь танийг орхисон.

Там гэж юу вэ? Хайрлаж чадахгүйгээгээс болж зовох нь миний хувьд там.”

Оросын зохиолч Фёдор Достойевский

-Хайр заримдаа гайхалтай биширмээр яг л үүлэн дээгүүр хөвж байгаа мэт. Бүх дэлхий хайртын чинь тэвэрт багтаж, хамгийн үнэтэй жаргал харцанд тодроно. Яг л жоохон хүүхэд шиг эрхэлж нялхармаар хайр бол энэ дэлхийн хамгийн сайхан зүйл.

“Хүний амьдралын нэгзорилго бол эргэн тойрондох бүхнээ хайрлах явдал юм.”

Хайрын туйлшрагч гэгддэг Курт Воннегут

Та хэн нэгэнд дурласанбол дурлалынхаа төлөө тэмц. "Хайр бидний төсөөлдөг шиг эхэлж бас дуусдаггүй. Хайр бол тэмцэл, дайн юм" хэмээн Зохиолч Жеймс Балдвин хэлсэн байдаг. Энэлж дуусдаггүй хорвоогийн ээдрээт учрал энэ бидний тавилан байх. Хоёр бие, хос зүрх нэгнээ үгүйлэн тэмүүлэх ч яагаад ч нэгэн дээвэр доор багтаж боломгүй мэт асуудлууд заримдаа бидэнд тулгардаг тэр бүхэнд битгий бууж өгөөрэй. Нарт хорвоод хайртыгаа налан суух өдөр удахгүй ирнэ. Магадгүй та хайраа олоогүй ганцаардаж сууна уу? Маргаашийн амьдралд тань гэгээ болохоор дурлал тань хун шувуудын далавчан дээр нисэн тань руу яваа шүү.

Дурласан хүний сэтгэлд дундрашгүй их тэвчээр, зориг хатуужил байдаг. Орхих нь орхиж, ирэх нь ирдэг хүмүүсийн цуваа. Зүрхэнд шивсэн зүүний шарх зүсэлж үлдсэн хэзээний төрх. Салаад одсон амраг чи сайхан сэтгэлийг минь юунд сэвтээгээв санаанд тань би багтаагүй юу? Сайхан бүхнийг анзаараагүй салхи шиг дурлалаа мартаад. Зуун жил  өнгөрсөн ч мөнхийн залуу зураг шиг дурлалаа магтан дуулая.

Хожуу учирсан дурлал минь намайгаа

Хоноцын жаргал гэж бүү бодоорой

Хуримлан суух заяа дутсан ч

Хугасхан дурлалыг минь бүү сэвтээгээрэй

Хайр их хачирхалтай заримдаа хажуудаа байгаа нэгнийг бус  харь хол нэгэн рүү тэмүүлж хашир дурсамж зүрхэнд нь тодроно. Яг л гайхамшиг хожимдож ирсэн хайр сэтгэлд даль ургуулж, зүрхний аялгууг тань  өнгөөр өнгөөр нь солонгоруулдаг. Хайр гэдэг бүтэлгүйтдэг, шархлуулдаг, санаашруулдаг ч гэлээ энэ дэлхийн сайхан зүйлсийн нэг.

 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
77:Hun torlohton sarand ed mongoo gaihuulj bna gadnaas n sudalj bna ooroor helbel adguusnaas dor bolj 2019-12-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?