БИД ЯЛГАДСААР БОХИРДСОН УС УУЖ БАЙНА

2019-12-07  

Айл өрхийн ууж буй усанд гэдэсний савханцар Е.коли байгаа эсэхийг Үндэсний Статистикийн хороо “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа“-ны хүрээнд судалжээ. Судалгааны үр дүнг харахад нийт өрхийн 20 хувийн шууд ууж буй уснаас Е.коли буюу гэдэсний савханцар илэрсэн байна. Усанд Е.коли илэрч байгаа нь  ялгадсаар бохирдсон гэсэн утгатай. Е.коли илэрч байгаа нь өрх бохирдсон усыг шууд уудаг эсвэл цэвэр ус эх үүсвэрээс авсан хэдий ч зөөвөрлөж буй сав, ус хадгалах сав, аяга таваг бохир байгаатай холбоотой.  Тиймээс айл өрхүүд усны сав, ус буцалгагч, данх зэргээ тогтмол цэвэрлэж, ариутгах, усаа буцалгаж ууж байх нь чухал юм.Түүнчлэн гэр хорооллын нүхэн жорлонг өөрчлөн сайжруулах, ундны эх үүсвэртээ хамгаалалт хийх, худаг, ус түгээх байруудад шинжилгээг тогтмол хийх, ариутгах, хүн амын дунд хувийн ариун цэвэр сахих, нэн ялангуяа бие зассаны дараа гараа сайтар угаах хэвшилд сургах, хоол хүнсэндээ анхаарах, бохир ус хэрэглэхээс татгалзах, аюулт өвчнөөс үр хүүхдээ хамгаалах гэх мэтээр сургалт, сурталчилгааг өргөнөөр хийх цаг ирснийг уг судалгаа харуулж байна.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
77:Tsoormiin us 2019-12-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?