Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн ширээний теннисний багш-дасгалжуулагч Б.Дэлгэрбуян нь 2019 оны арванхоёрдугаар сарын тавны ѳдөр зуурдаар нас барж, гэр бүл, ах дүү, шавь нар, Монголын теннисний ертѳнцѳд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Б.Дэлгэрбуян 1963 онд Улаанбаатар хотод төрж, 1971-1981 онд Чингэлтэй дүүргийн 24-р сургууль, 1981-1985 онд ЗХУ-ын нийслэл Москва хотод Биеийн тамирын Их Сургуулийг ширээний теннисний багш-дасгалжуулагчаар тѳгссѳн ховорхон мэргэжилтэн байсан юм. Б.Дэлгэрбуян 1985 оноос Биеийн тамир, спортын Хөдөлмөр, Хоршоолол нийгэмлэг, Нийслэлийн биеийн тамир, спортын хороонд мэргэжлээрээ ажиллаж, ширээний теннисний "Монсол" клуб зэрэг байгууллагуудад дасгалжуулагч багшаар үр бүтээлтэй ажиллаж байсан. Б.Дэлгэрбуян нь ширээний теннисний дасгалжуулагчийн мэргэжлийг гадаадад эзэмшсэн цорын ганц, үнэ цэнтэй мэргэжилтний хувьд Монголын ширээний теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан. Дэлгэрбуян нь Монголын ширээний теннисний хѳгжилд хувь нэмрээ үнэлүүлсэн спортын зүтгэлтэн, чадамгай тамирчин, хүнлэг багш -сурган хүмүүжүүлэгч, шударга сэхээтэн, үнэнч нѳхѳр байлаа. Б.Дэлгэрбуян нь Холбооны ерѳнхий нарийн бичгийн даргын албаа хүлээлгэн ѳгсѳн 2009 оноос сурган хүмүүжүүлэгч, дасгалжуулагчийн ажилдаа эргэн орж. Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуульд ширээний теннисний багш-дасгалжуулагчаар тасралтгүй ажиллаж, олон арван шилдэг тамирчдыг бэлтгэн гаргасан шилдэг дасгалжуулагчийн нэг юм. Улсын дѳрвѳн удаагийн аварга Бэгз, улсын аварга Энхсайхан, улсын аваргын хошой мѳнгѳн медальт Ган-Эрдэнэ нарын олон арван шавь нарыг Дэлгэрбуян багш тѳрүүлсэн гавьяатай. Б.Дэлгэрбуян багш сургуулийнхаа шилдэг тэргүүний багш , халамжлан хүмүүжүүлэгч, шавь нарынхаа хайртай багш нь байсан юм. Багш-дасгалжуулагч, спортын мастер Б.Дэлгэрбуянгийн ажлын амжилт, гавьяа зүтгэл, мэргэжлийн ур чадварыг Монголын тѳр засгаас ѳндѳр үнэлж "Алтан гадас ' одон, Боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан зэрэг шагналаар урамшуулсан байна. Талийгаачийн биеийн тамир, спортын хөгжилд оруулсан нөр их хувь нэмэр, хөдөлмөр зүтгэл, төлөв даруу, хүнлэг энэрэнгүй зан чанар, эгэл жирийн, нөхөрсөг байдал, шулуун шударга, ажилч хичээнгүй чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн дурсагдах болно. Ум Ма Ни Бад Мэ Хум Талийгчийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхөд, түмэн олон шавь нараас.