Нууцхан сэтгэлийн гүнд бодол хөвөрнө
Нурамгар сэтгэл хэн нэгнийг хүлээнэ
Нулимсаа урсган байж бодолдоо төөрнө
Намайг хэн ч ойлгохгүй бодлыг минь бүүр ч ойлгохгүй
Сарны туяанд ганцаардаж суудгийг
Сайхан сэтгэлээр бусдад тусалдгийг мэдэхгүй
Сайлхаасаа их муулах нь их хэврэгхэн амтнууд
Сайлуулах ямар албатай биш би бол би
Танхай гэж зарим нь шүүмжилнэ
Тоохгүй сэтгэлийг минь өвтгөнө
Тамхи татаж тайтгарлыг мэдэрнэ
Тоймгүй их шархлуулавч
Би бодолдоо дэндүү үнэнч
Би нулимсандаа дэндүү хайртай
Нулимсыг минь урсгаж байгаа бүхэн амирлаг.
Т.Хуншагай