Кпопын зах зээл маш том. Өмнөд Солонгост хамтлагийн дуучин эсвэл энгийн нэг дуучин болсон ч өөрийн өдөр тутмын хэрэглээний мөнгийг хангалттай олчих боломжтой. Хэрвээ сайн агентлагт орвол илүү их цалинтай байдаг аж. Хараахан олонд танигдаж амжаагүй энтэртайментууд нь маш их хичээл зүтгэл, урт удаан хугацааны хөдөлмөр шаардах бол алдартай энтэртайментэд орох нь таныг анхны цомгоо гаргасны дараа л олны танил болгочихно.Дээр дурьдсанчлан зөвхөн дуулах бус кинонд тоглох, алдартай нэвтрүүлгүүдэд хөтлөгч хийх, энтэртаймент шоунд шүүгчээр суух, алдартай брэндийн нүүр царай болох гэх мэт маш олон төрлийн ажил хийж болно.
Жишээлэхэд 2016 онд Bigbang хамтлагийн рэппэр T.O.P сард авдаг цалингийнхаа 95%-ийг дуудлага худалдаанаас урлагийн бүтээл худалдан авахад зарцуулдаг ба үлдсэн 5% нь түүний амьдралд хангалттай хүрэлцдэг хэмээн ярьсан нь олны анхаарлыг татсан юм. Өөрөөр хэлбэл Кпоп дуучид сард олж буй орлогынхоо 5%-иар л тухайн сарынхаа хэрэгцээг хангачих боломжтой байдаг гэсэн үг юм.Сүүлийн үед залуус маань Өмнөд солонгост дуучин болохыг маш ихээр хүсэх болов. Гэвч дуучдын амьдралыг өөрсдийн үздэг клип, нэвтрүүлэг, уншдаг мэдээгээр төсөөлж болохгүй. “Korean idol”гэх нэрний ард асар их хөдөлмөр, хичээл зүтгэл бас золиос байдаг. Шаардлагатай үед чамд мэс засал хийхийг санал болгоно, өдөрт 1-2 цаг унтана, дадлагажигч болвол сургуулиа орхино. Өөрийнхөө олон зүйлийг золиослож дадлагажигч болсон ч ирээдүйг тааварлашгүй тул эрүүл мэндтэй холбоотой асуудал гарна. Маш бага идэж, үргэлж дэглэм барих шаардлагатай байдаг тул ухаан алдах нь энгийн үзэгдэл болно. Зарим тохиолдолд та тухайн агентлагтаа бэлтгэгдсэнийхээ төлөө мөнгө төлөх шаардлага гарна. Сар бүр тодорхой хэмжээний мөнгө төлөх бөгөөд дуучин болсныхоо дараа олсон орлогынхоо дийлэнхийг энтэртайментдаа өгнө. Унших нэг өөр, хийх нэг өөр тул уншихад “болчих, бүтчих” юм шиг санагдаж байгаа ч бодит байдал дээр бодсоноос тань тэс өөр байх болно. Олон жил гэрээ хийж бэлтгэгдчихээд дуучин болж чадалгүй буцсан хэдэн зуун мянган охид залуус байдаг.“Шантрах”-аас өөр маш олон асуудал бий, гэр бүлээс нь дэмжихгүй байх эсвэл эрүүл мэндийн асуудал гарах гэх мэт. Болохгүй, бүтэхгүй талаас нь харж байж болох ч энэ нь дуучин хүнд заавал тохиолдох бэрхшээл юм.
Т.Хуншагай