Доктор Дэвид Гамильтон ”Ухамсар хэзээд байсан ба үхсэний дараач квантын эгэл хэсгүүдийн түвшинд оршсоор байдаг” гэжээ. Эрдэмтэд 100 жилийн турш судалгаа хийснийг үл харгалзан хүний ухамсар одоо хүртэл нууц оньсого хэвээр, тиймээс судлаачид энэ нууцыг тайлах ёстой. Энэ бүх хугацааны турш ”Ухамсар хаанаас ирдэг? яагаад гарч ирдэг” зэрэг энгийн асуултын хариуг хүртэл хүмүүс авч чадаагүй байгаа. Ухамсар бол квантын, субатомын түвшинд орчлонгын хаа сайгүй нэвтрэгч энергийн тусламжтай үүсдэг гэж зарим эрдэмтэд үздэг. Энэ онолыг Альберт Эйнштейний “Энергийг хүн бүтээж чадахгүй устгаж чадахгүй” гэсэн баталгаан дээр суурилан бүтээжээ. Бид зөвхөн энергийн төрөл ба хэлбэрийг өөрчилж чадна. Доктор Девид Гамильтон ”Ухамсар хэзээд байсан бөгөөд хүн үхсэний дараа ч гэсэн кавантын эгэл хэсгүүдийн түвшинд оршсоор байдаг” гэж хэлжээ. Эх хүн өөрийн үр хүүхдэд амьдрал өгөх үед энэхүү ухамсар дөнгөж төрсөн хүүхдийн махан бие цусанд ордог. Үүнээс уламжлаад өгүүлэхэд хүмүүс бид энэ ертөнцөд өөрсдийн махан биеэр ирэхээс өмнө ч оршиж байжээ. Доктор Ланца ”Орчлон ертөнц тоо хязгааргүй, ийм учраас тус бүрд магадлалт боломж үүсдэг” гэж үздэг. Үүнээс үндэслээд хүний ухамсар дараа нь аль нэг орчлонд үргэлжлүүлэн оршиж болох юм.
Т.Хуншагай