Энэ эрхмийг Дундговьчууд бүгд мэднэ. Монголын сэтгүүлчид Пүрэвсүрэн ахайг дээдлэн хүндэлдэг. Их мѳрѳн дѳлгѳѳн, эрдэмтэй хүн даруу гэдэг шиг туйлын энгийн нэгэн. Үзэл бодолдоо, мэргэжилдээ тууштай байхыг тэр л бусдадаа үлгэрлэсэн. 1990 онд аймгийн "Үнэн" сонины сурвалжлагчаар ажиллаж байхдаа Ардчиллыг анхнаас нь сонгож, дэмжиж, түүндээ үнэнч зүтгэснийг нь мэдэх юм. Тухайн үед аймаг дахь орон нутгийн "Үнэн" сонины сурвалжлагч гэдэг бол тэнгэрийн шахуу " амьтан" байсан гэвэл хилсдэхгүй. Аймгийн дарга, аймгийн намын хорооны араас аймагтаа дээрээсээ гуравт эрэмбэлэгддэг албан тушаалтан байсан гэдгийг тодотгох нь зѳв болов уу. Тэр бол эрх мэдэл, ямба, нѳлѳѳ, хангамж, амьдралын баталгаа гэж тооцогдож байсан үе. Тэгвэл энэ бүхнээ золиослон Ардчиллыг тууштай сонгосон орон нутгийн нѳлѳѳ бүхий сэхээтний нэг бол Пүрэвсүрэн сэтгүүлч. Тэр ѳѳрийн сонголтоо хийсэн. Тэр нь, "Үнэн" сонины сурвалжлагчийн хязгааргүй эрх мэдэл, ямба дарх, албан тушаал, амьдралын баталгаагаа үг хэлэх, үзэл бодлоо чѳлѳѳтэй илэрхийлэх эрх чѳлѳѳгѳѳр сольсон. Тэрбээр орон нутагт бие даасан чѳлѳѳт хэвлэлийг хѳгжүүлж, түүгээрээ дамжуулж Монгол улсад дѳнгѳж бий болсон Ардчиллын ололтыг бэхжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан сэхээтний нэг яах аргагүй мѳн. Дундговь аймаг телевизгүй ч, орон нутгийг сонинтой нь Пүрэвсүрэн гуайн л гавьяа юм.
Ц.ЭНХБАТ