НИЙСЛЭЛИЙН ИТХ ШИЙДВЭРЭЭ ЭРГЭЖ ХАРАХААР БОЛОВ

2019-12-10  

“Машинтай жагсаал холбоо” болон “Ард түмний штаб” төрийн бус байгууллагаас 50 орчим тээврийн хэрэгслийг ашигласан жагсаал үр дүнгээ ѳгсѳн байна. Жагсагчдыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба хүлээн авч уулзахдаа “Ерөнхий сайдаас авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоосон шийдвэрийг эргэж харах нь зүйтэй гэсэн чиглэлийг хотын дарга С.Амарсайханд ирүүлсэн. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг нэгээс хоёрт хоногт багтан яаралтай хуралдуулж уг асуудлыг хэлэлцэх боломжтой гэж буулт хийлээ.Түүний хариуд, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Бид жагсаалаа долоон өдөр үргэлжлүүлнэ. Шаардлагатай бол Хонконгийн жагсаал шиг тэмцлийн хурц хэлбэрт шилжүүлнэ” гэж хэлсэн байна. Жагсагчдын зүгээс цуглаан-жагсаалаа хоёр хоног завсарлаж, НИТХ-ын шийдвэрээс хамааран тэмцлээ үргэлжлүүлэх эсэх шийдвэрээ гаргах болно гэснээр Автомашинтай жагсаал түр тарсан байна.

 

О.Гоо-Оюун 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?