Улс тѳрийн намын араас үнээс авилгад идэгдсэн байгууллагад шүүхийг ард иргэд нэрлэлээ. Хуулийн байгууллагад ард иргэдийн итгэл буурчээ. Судалгаанд хамрагсадын 73 % нь Монголын төр, засаг авлигатай хангалтгүй тэмцэж байна гэж дүгнэсэн. Авлига газар авсан нь хэдэн жилийн турш ажиглагдаж байна. Жижиг авлига буурсан байна. Гэтэл авлигын үзүүлэлт яагаад өндөр байна вэ? гэдэг ѳѳрѳѳ асуудал. Жижиг авилга буурсан ч, дээд түвшний авлига газар авсан байна. Дээд түвшний авлигатай хэн тэмцэх вэ? тэгвэл. Мэдээж Засгийн газар тэмцэх ёстой. Хэрвээ Засгийн газар тэмцэж чадахгүй, эс бѳгѳѳс хүсэхгүй бол иргэний нийгмийнхний үүрэг оролцоо нэмэгдэх шаардлага үүснэ. Ѳнѳѳдрийн "бие султай, тамирдсан" дүр тѳрх бүхий иргэний нийгмийг тѳрийн зүгээс "сэхээний тасаг' руу шилжүүлж, нэгмѳсѳн дарж авах хүсэл эрмэлзэл ил далд ажиглагдаж байна. Үүний нэг дохио тэмдэг нь шинээр батлахаар зэхэж буй сонгуулийн хуулийн шинэ хувилбар юм. Иргэний нийгмийн байдлыг улам хүндрүүлэх улс тѳрийн ЦУНАМИ айсуй.
Тэмдэглэсэн: О.Гоо-Оюун