Б.БОЛОРОО ТЭМЦЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ МАГАДГҮЙ

2019-12-12  

МУ-ын иргэн Б.Болороогийн нөхөр бурхны орныг зориод нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Нөхрийнх нь цаг бусын үхлийн талаар ямар нэгэн шийдвэр гаргаж өгөхгүй байгаа учир иргэн Б.Болороо, ээжийнхээ хамт долоо орчим хоног Сүхбаатарын талбайд суулт зарлан "Миний нөхөр Б.Амгалан нь 4 мөчний хуруунууд бэрхшээлтэй. 2019 оны нэгдүгээр сараас эхлэн "Харуул хамгаалалтын ажилтан"-аар ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа нэг ч удаа ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэн зөрчил гаргаж байгаагүй. Гэвч 2019 оны зургадугаар сарын 19-20-д шилжих шөнө ажлын байрнаасаа гарч яваад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 50А орон сууцны лифтний хонгилоос 2019 оны долдугаар сарын 08-ны өдөр олдсон" гэж ХНХЯ-ны мэргэжилтэн Б.Болороо Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандан бичсэн захидал бичсэн. Харин Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  иргэн Б.Болороотой уулзаад "Энэхүү хэргийг анхааралдаа авсан байгаа. Өнөөдөр гэхэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой уулзаж, үүрэг даалгавар өгнө" хэмээсэн ч өнөөг хүртэл амлалтандаа хүрээгүй талаар Б.Болороо цахим хуудсандаа нийтэлжээ. 

Б.Болороо: Ерөнхий сайд шаардлагыг маань хүлээж аваад яг 30 хонолоо.

Шүүх эмнэлгийн дүгнэлт ч гараагүй байна. Өөрөө анхааралдаа авч байгаа ч гүйцэтгэх албаны хүмүүс түргэн ажиллаж өгөхгүй бол ингээд л мартагдах нь, сунжрах нь. Иймд хариуцсан хүмүүст нь дахин сануулж, аль болох яаравчлуулж өгөөч гэж хүсмээр байна. Худлаа мэдээлэлд нь итгэж нөхрөө гадуур хайж яваад нохойноос ч дор үхлээр өтөж өмхийрүүлж алдсан, схд-н цагдаад итгэн 3 сар амаа үдүүлж суугаад нөхрөө архичин мэт, архины халуундаа өөрөө хийх ёсгүй ажлаа дурандаа хийсэн мэт нэр зүүлгэх болсон хүнд одоо хүлээлт гэх зүйл байхгүй. 30 хоног тэвчлээ. Мэдээж хугацаа шаардагддаг л байх гэхдээ хүлээж суугаа надад хэцүү байна. Шөнө ч унтаж чадахгүй галзуурахад ганц хуруу дутуу байна. Эд зүйлээ биш энэ биенийхээ талыг алдаад цочирдолд орсон хүн хэргийн араас ингэж явна гэдэг үнэхээр маш их сэтгэл санааны хямралд давхар оруулж байна. Ядаж үнэн зөвөөр шийдүүлж нэрийг нь цэвэрлээд авбал цээжин доторх буглаа минь багасах байх гэж найдаж байгаа юм. Замхраад дахин түүх давтагдах вий гэхээс айж байна. Оноос өмнө ядаж шүүх эмнэлгийн дүгнэлтээ гаргуулмаар байна. Монголд болж бүтэхгүй байгаа зүйлийн төгсгөл дандаа замхарч мартагнаж байж шударга бусаар төгсдөг учраас таныг дахин анхаараад өгөөч ээ гэж гуйж байна сайдаа.

Тэсвэр алдан ЕС-руу мсж илгээлээ.

 

 

Т.Хуншагай

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?