Нүүр   /  

АЖИЛД ЗУУЧЛАХ ХӨТӨЛБӨР

2019-12-13  

Завханы Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвөөс ажилгүй иргэд болон залуучуудад боломжийг бий болгох зорилготойгоор 30 гаруй сургалтыг явуулжээ. Тус төв ажлын шуурхай ярилцлага буюу цагийн ажил болон байнгын ажлын байранд залуучуудыг зуучлан ажиллаж байна. Мөн хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломж хэр байгаа болон шалтгааныг тодорхойлох зорилгоор 60 гаруй иргэний хөдөлмөр эрхлэх чадварыг үнэлж, тэдгээрээс 45 залууг дараагийн үйлчилгээнд буюу бизнес төлөвлөгөө боловсруулах сургалтад хамруулсан байна. Мөн залуучуудын нийгмийн болон хувийн чадамжуудыг хөгжүүлэхэд чиглэгдсэн үе шаттай модуль бүхий хоёр сарын хугацаатай таван удаагийн сургалтад 60 орчим залууг хамруулж 20 залуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд хамрагдаж, бизнесээ эхлүүлэх санхүүгийн эх үүсвэртэй болжээ. Түүнчлэн өөртөө үйлчлэх нээлттэй өрөөгөөр 165 иргэн үйлчүүлж байна.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?