ОХУ-ын Тюмений их сургуулийн эрдэмтэн, судлаач Сергей Ермилов Малайзын ойгоос олдсон шинэ зүйлийн хачигт тус улсын нэрт дуучин асан Виктор Цойн нэрийг өгсөн байна. Ийнхүү Виктор Цойн нэр амьтан судлалын шинжлэх ухаанд дурсгал болон мөнхлөгдлөө. Тус сургуулиас гаргасан мэдэгдэлд, “Малайзын ойн хачигт ЗХУ-ын алдарт рок дуучин Виктор Цойн нэрийг өглөө. Цойн уран бүтээл тэр үеийн Оросын нийгэм хийгээд уг нээлтийг хийсэн Сергей Ермиловт ч ихээхэн нөлөө үзүүлсэн юм” хэмээн дурьджээ.
Т.Хуншагай