Тогтуухан нүдтэй боловсон залуу
Тоглоомонд цаанаа л нэг адтай
Тоймгүй гялалзах одод шиг
Танхилхан охидын дотрыг гижигдэнэ
Энгийн л тэр цэвэрхэн царай
Эрэмгий харц сүрчигчиний үнэр
Эгэлгүй бусдыг өөртөө татах ч
Эхний учрал эцсийн шөнө харамсалтай
Дарс шимж даруулга мулталж
Даруухан охидын сэтгэлийг уярааж
Данагар гэгч нь мишээж суухдаа
Дараачын хүнээ бодож суух нь жигшмээр
Цэвэрхэн хувцасласан цэмцгэр төрхтэй
Цемэнтэн шалан дээр үнэтэй ботинкоо дугарган алхах залуу минь
Цэцгэн охидтой учрахдаа
Цэвэр ариун хайр биш,хүсэл тачаал өвөрлөж байж
Татаад дууссан тамхины акурк шиг үлдэвдээ
Өөрт чинь хайртай охиныг
Өрөвдмөөр гэгч нь гомдоочхоод
Өмнө чинь янаглан хувцсаа тайчих бүсгүйн
Өмднийх нь товчийг мултлахаас урьтаж
Өмхийрсөн тархиа ялзрахаас өмнө нэг юм бодно биз
Т.Хуншагай