Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, ХУД-ийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран амины орон сууцуудаар явж хулгай хийдэг этгээдүүдийг илрүүлжээ. Гэмт этгээдүүд 1991 онд төрсөн Ш, 1987 онд төрсөн Б нар 2018 оны 10 сар, 2019 оны 9, 10 дугаар саруудад амины орон сууцуудаар явж хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Түүнчлэн тэд бусдын орон байранд нэвтрэн орсон 40 удаагийн үйлдлийг мэдүүлээд байгаа аж. Энэ талаар хуулийн байгууллагынхан хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгөх аж.
Т.Хуншагай