MISS WORLD 2019: М.ЦЭВЭЛМАА ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСЭЭРЭЭ ШИЛДЭГ 10 Т ШАЛГАРСАН БАЙНА

2019-12-16  

Гоо сайхны олимп гэгдэх “Дэлхийн мисс-2019” Их Британи улсын Лондон хотноо болж, Ямайка улсын гоо бүсгүй титмийн эзнээр тодорлоо. Тэмцээний дэд байранд Франц, гуравдугаар байранд Энэтхэгийн гоо бүсгүй шалгарчээ. “Дэлхийн мисс-2019” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Үндэсний ялагч мисс М.Цэвэлмаагийн хувьд шинэ амжилтыг тогтоож чадлаа. Тэрбээр “Дэлхийн мисс” тэмцээний 69 жилийн түүхэнд Монгол улсаа төлөөлөн дөрөв дэх удаагаа амжилттай оролцож, шилдэг 40 орны гоо бүсгүйн тоонд багтсан байна. Мисс бүсгүй М.Цэвэлмаа дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн “Авьяас” номинацид топ хорь, “Head to head challenge Group” дөрвөн ялагчийн нэг, “Multimedia” төрлийн топ гуравт, “Зорилго бүхий гоо сайхан”номинацид мисс бүсгүйн санаачилсан элэгний өвчлөлийн эсрэг “Эрүүл Монгол – Эрүүл Дэлхий” төсөл “Зорилго бүхий гоо сайхны’ шалгуурт анх удаа шилдэг 10-т  шалгарснаар Монгол Улсын амжилтыг шинэчлэн тогтоолоо. Түүнчлэн Мисс М.Цэвэлмаа нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг эмч мэргэжлээр төгссөн бөгөөд “Монголын сайхан бүсгүй-2018” уралдааны есөн эрдэнийн өргөмжлөлт бүсгүйчүүдийн “Мөнгөн эрдэнэ”-ийн өргөмжлөлийн эзнээр тодорч байжээ.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?