Ш.АЛТАНТУЯАГ МАЛАЙЗЫН ЕРӨНХИЙ САЙД ХӨНӨӨСӨН ҮҮ ?

2019-12-16  

Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амийг хөнөөх даалгаврыг Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разак өөрийн биеэр өгснийг уг аллагын хэрэгт цаазын ял сонсоод байгаа цагдаагийн офицер Азилах Хадри мэдүүлжээ. 2006 онд Малайзын батлан хамгаалахын сайд, засгийн газрын шадар сайд асан Нажиб уг даалгаврыг өгөхдөө Алтантуяаг “үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй гадаадын тагнуул” гэж нэрлэж байсан гэнэ. Уг аллагыг үйлдсэн хэрэгт шийтгүүлж цаазын ял сонссон цагдаагийн офицерууд болох Азилах Хадри, Сирул Азхар Умар нар одоо хэргээ дахин шүүлгүүлэхээр Малайзын холбооны шүүхэд хандаад байгаа юм. Тэдний аравдугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтийн талаар Малайзын Malaysiakini мэдээллийн сайт өнөөдөр олж мэдээлжээ. Уг мэдүүлэгт өгүүлснээр Нажиб Разак өөрийг нь болон өөрийнх нь шадар хүн Абдул Разак Багиндаг сүрдүүлж буй гадаадын тагнуул эмэгтэй Куала Лумпурт байгааг хэлээд түүний амийг хөнөөж, цогцсыг нь ор мөргүй алга болгох нууц даалгавар өгч байсан гэнэ. Энэ нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал ажиллагаа тул өндөр түвшний нууцлалын дор, бусад хүмүүст мэдэгдэхгүйгээр гүйцэтгэх ёстой гэж Нажиб хэлж байжээ. Улмаар Малайзын цагдаагийн тусгай албаны зэвсгийн агуулахаас цогцсыг устгах тэсрэх бодисоор хангасан байна. 2006 оны аравдугаар сарын 19-ний шөнө Ш.Алтантуяагийн амийг бүрэлгэсэн цагдаагийн офицер Азилах, Сирул нарт Малайзын Холбооны шүүх 2009 онд цаазын ял оноож байв. Тэдэнтэй хамт яллагдсан Абдул Разак Багинда 2008 оны аравдугаар сарын 31-нд аллагын хэрэгт оролцсон гэх хангалттай баримт байхгүй үндэслэлээр цагаатгагдаж байжээ. Ерөнхий сайд асан Нажиб Разак одоо Малайзын баялгийн сангаас их хэмжээний хөрөнгө мөнгө завшсан хэргээр шүүгдэж байгаа юм. Тэрээр Ш.Алтантуяагийн аллагын хэрэгтэй өөрийгөө холбоогүй гэж мэдүүлээд байгаа.

 

 

Эх сурвалж:  Straits Times 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
s:****ana biz 2019-12-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?