Нүүр   /  

АРХАНГАЙ АЙМАГТ МАЛЧНЫ ХОТРУУ ГАЛЗУУ ЧОНО ДАЙРЖЭЭ

2019-12-16  

Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн малчин Э-гийн хотонд чоно орж ирж, аргамжаатай морь руу нь ноцож, нохойтой нь ноцолдсон тул буудаж алсан байна. Энэ тухай мэдээлэл арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 20.20 цагийн үед тус аймгийн Зоонозын төв болон Мал эмнэлгийн газарт иржээ. Малчин Э-гийн гарт чоно хүрсэн тул өдгөө сумын эмнэлэгт вакцин болон шаардлагатай эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд Тариат сумын ажлын хэсэг, Архангай аймгийн Мал эмнэлгийн газар, Зооноз өвчин судлалын төв, Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн малчны хотонд очиж, шархадсан мал, нохойг устгах, малыг вакцинжуулах ажил хийж байгаа аж.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?